2023
Христийн амилсны баярын хамгийн агуу түүх
2023 оны 5-р сар


Христийн амилсны баярын хамгийн агуу түүх

Хэсгүүд

Зураг
фон зураг

Фон зураг татаж авах

Бид хэрхэн Христийн Амилалтын түүх болох Христийн амилсан тухай сургаал, мөн баярыг Христийн төрөлтийн түүх болох Христийн мэндэлсний баярын адил тэнцвэртэй, бүрэн дүүрэн, шашны баялаг уламжлалын дагуу тэмдэглэх вэ? …

… Хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд бид Шинэ Гэрээн дэх Христийн Амилалтын тухай чухал шүлгүүдээс гадна уг баярын хамгийн гайхалтай бэлгийг хүртсэн! … Би Мормоны Номын талаар, ялангуяа Есүс Христ амилсан алдар суугаараа Шинэ дэлхий дэх оршин суугчдад үзэгдсэн тухай түүхийг хэлж байна. …

… Бид Христийн мэндэлсний баяраар Лук 2-ыг уншдаг шигээ Христийн амилсны баяраар 3-р Нифайг унших уламжлалтай болно гэж найдаж байна. Бодит байдал дээр, Мормоны Ном нь Христийн амилсны баярын хамгийн агуу түүхийг хуваалцдаг. Харин үүнийг Христийн амилсны баярын хэзээ ч дурсагддаггүй хамгийн агуу түүх бүү болгоорой.

Гэхдээ би таныг Мормоны Номыг шинэ өнцгөөс харж, амилсан Христ бодитой талаарх бүрэн төгс гэрчлэлийг, мөн Христийн сургаал хэчнээн баялаг, гүн болохыг тунгаан бодоход урьж байна. …

Тэр амилсан Аврагчийн хувиар зочилсон, Бурхан Эцэг Түүнийг танилцуулсан гэдэг бол Христийн амилсны баярын хамгийн сүр жавхлантай, ялгуусан захиас юм. Энэ нь бидний гэр бүлийн гишүүдэд Есүс Христ бол үхлийн хүлээсийг тасчсан бидний Аврагч, мөн Гэтэлгэгч гэсэн хувийн гэрчлэлийг олж авахад туслах болно.

Хэвлэх