2023
Хариулт нь үргэлж Есүс Христ байдаг
2023 оны 5-р сар


Хариулт нь үргэлж Есүс Христ байдаг

Хэсгүүд

Зураг
фон зураг

Фон зураг татаж авах

Өнөөдрөөс долоо хоногийн дараа Христийн амилсны баярын ням гараг тохиох бөгөөд энэ нь Есүс Христийн дагалдагчдын хувьд хамгийн чухал шашны ёс заншил юм. Христийн амилсны баяр бол Христийн мэндэлсний баярыг тэмдэглэдэг гол шалтгаан юм. …

… Есүс Христийн ачаар бид наманчилж, нүглүүдээсээ өршөөгдөх боломжтой болсон. Түүний ачаар бидний хүн нэг бүр амилуулагдах болно. …

… Тэр та нарыг эдгээж болохын тулд Түүнд ирэгтүн! хэмээн би та нараас гуйж байна. Тэр та нарыг наманчлах үед нүглээс тань эдгээх болно. Тэр та бүхний гуниг зовлон, айдас, мөн энэ дэлхийн шарх сорвийг эдгээх болно.

Танд ямар ч асуудал тулгарсан бай хариулт нь үргэлж Есүс Христийн амьдрал мөн сургаалаас олддог билээ. Түүний Цагаатгал, хайр, нигүүлсэл, сургаал хийгээд эдгээлт, өсөлт хөгжлийн сэргээгдсэн сайн мэдээнийх нь талаар илүү ихийг сурч мэд. Түүнд ханд! Түүнийг дага!

Есүс Христ бол бидний ариун сүмүүдийг барьдаг шалтгаан бөгөөд тэдгээр нь Түүний ариун өргөө юм. Ариун сүмд гэрээнүүдийг байгуулж, чухал ёслолуудыг хүлээн авч, тэнд байхдаа Түүнд илүү ойртохыг эрэлхийлэх нь өөр ямар ч шүтлэг бишрэлийн адисалж чадахгүй арга замаар таны амьдралыг адислах болно. Энэхүү шалтгааны улмаас бид ариун сүмийн адислалуудыг дэлхий даяарх гишүүддээ илүү ойр дөт болгохын тулд чадах бүхнээ хийж байгаа билээ. …

Хүндэт ах эгч нар аа, Есүс Христ Өөрийн Сүмийн ажил хэргийг удирддаг гэдгийг би гэрчилж байна. Түүнийг дагах нь төгсөшгүй аз жаргалд хүргэх цор ганц зам гэдгийг би гэрчилж байна.

Хэвлэх