Есүс Христ бол эцэг эхчүүдийн хүч чадал юм
Хэсгүүд
Есүс Христ бол өсвөр үеийнхнийг бат бөх байлгах хүч мөний адил Есүс Христ түүнчлэн эцэг эхчүүдийн хүч чадал юм. …
Хүүхдээ гэх эцэг эхийн хайр бол орчлон ертөнцийн хамгийн хүчтэй хүчнүүдийн нэг юм. Хайр бол дэлхий дээрх мөнхийн чанартай цөөн зүйлийн нэг юм. …
Эцэг эхийн хувьд танд буй өөр нэгэн хүч чадал бол өдөр тутмын, байнгын нөлөөг үзүүлэх боломж юм. …
Их Эзэний эцэг эхчүүдийг дэмждэг өөр нэгэн хүчит арга зам бол хувийн илчлэлтийн бэлэг юм. Бурхан эцэг эхчүүдийг удирдан чиглүүлэх Сүнсээ цутгахыг эрмэлздэг. …
Магадгүй Есүс Христийн эцэг эхчүүдэд туслахаар тавьдаг хамгийн чухал санал нь тэдний зүрх сэтгэлийн “хүчит өөрчлөлт” юм. Энэ нь бидний хүн нэг бүрд хэрэгтэй гайхамшиг юм. …
… Аврагчийн ач ивээлээр, бага багаар та нар эцэг эхчүүдэд хэрэгтэй Бурханыг болон Түүний хүүхдүүдийг хайрлах хайр, тэвчээртэй байдал, аминч бус байдал, Христэд итгэх итгэл, мөн зөв сонголт хийх зориг зэрэг зан чанаруудыг хөгжүүлэх болно. …
Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх бидний хичээл зүтгэл гэрт төвлөрсөн, хувь хүнд чиглэсэн байдаг. Мөн үүнийг Сүмээс дэмждэг. Эцэг эхчүүд, хүүхдүүдэд зөв шударга сонголт хийхэд нь туслах ариун судрууд болон бошиглогчдын үгсээс гадна өөр олон эх сурвалж Аврагчийн Сүмд байдаг. …
Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд гэр бүлийн харилцаа үүрд мөнх байх учиртай. Ийм ч учраас эцэг эхийн хувьд та нар өнгөрсөнд тохиосон зүйлсэд сэтгэл хангалуун бус байдаг ч хэзээ ч бууж өгдөггүй.
Агуу Эдгээгч болох Есүс Христээр дамжуулан үргэлж шинэ эхлэл, найдвар байдаг.
Есүс Христ бол эцэг эх, гэр бүл, өсвөр үеийнхний хүч чадал юм.