2023
Гэртээ аюулгүй цуглах нь
2023 оны 5-р сар


Гэртээ аюулгүй цуглах нь

Хэсгүүд

Зураг
фон зураг

Фон зураг татаж авах

Бидний сүнсний Эцэг Өөрийн хүүхдүүдийг гэртээ аюулгүй цуглаасай гэж хүсдэг. …

Есүс Христийн сайн мэдээг хүлээн зөвшөөрсөн хүмүүс удам угсаанаасаа хамаарахгүйгээр, цугларсан Израилын нэг хэсэг болно. Тэрхүү цугларалт ба олон ариун сүмийг барьж мөн барихаар зарласан байгаа нь бидэнд Эцэгийн төлөвлөгөөний дагуу, хөшигний хоёр талд Израилыг цуглуулах урьд өмнө байгаагүй онцгой боломжийг олгож байна. …

… Тараагдсан Израилыг цуглуулахын тулд гишүүд, номлогчид одоо илүү их хүчин чармайлт гаргаж байгаад бид талархаж байна. … Гэсэн хэдий ч Сүмийн гишүүд бидний хайрлах, хуваалцах, урих амлалт улам илүү сайжрах боломжтой.

Энэхүү номлогчийн ажлын нэг чухал хэсэг бол гишүүд чиглүүлэгч гэрлийн жишээ болж амьдрах явдал юм. Бид нуугдаж болохгүй. Бидний Христийнхтэй адил сайхан сэтгэл, зөв шударга байдал, аз жаргал, бүх хүнийг чин сэтгэлээсээ хайрлах үлгэр жишээ бусдыг чиглүүлэх гэрэл төдийгүй Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний аврал, өргөмжлөлийн ёслолуудад аюулгүй боомт байдаг гэдгийг тэдэнд ойлгуулна. …

Бид сонгох эрхийг хүндэтгэдэг. Бурхангүйн үзэл зонхилсон энэ нийгэмд олон хүн Израилын цугларалтад хариу үзүүлэхгүй, оролцохгүй байх болно. Гэсэн ч олон хүн оролцоно. Их Эзэн Өөрийнх нь сайн мэдээг хүлээн авсан хүмүүс бусдад Бурхан руу ирэхэд нь туслах чиглүүлэгч гэрлийн жишээ болохоор яаравчлан зүтгэнэ хэмээн найддаг. Үүний ачаар дэлхий даяарх ах, эгч, дүүс маань Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний тэнгэрлэг адислал, ёслолуудыг хүртэж, гэртээ аюулгүй цуглуулагдана.

Хэвлэх