Христ дотор нэг байх
Хэсгүүд
Бид зөвхөн Есүс Христ дотор л үнэхээр нэг болж чадна.
Нэг нэгээрээ ирснээр Христ дотор нэг болдог буюу—бид өөрсдөөсөө эхэлдэг. Бид махан бие, сүнс хоёроос бүрддэг ба заримдаа өөр дотроо дайтаж байдаг. …
Есүс ч мөн адил махан бие, сүнстэй байсан. Тэр соригдож үзсэн; Тэр ойлгодог нэгэн; Тэр бидэнд өөрсдийн дотор эв нэгдлийг олоход тусалж чадна. …
… “Христийг өмсөх” гэдэгт Түүний “агуу бөгөөд анхны тушаалыг” [Матай 22:37–38-ыг үзнэ үү] өөрсдийн агуу бөгөөд анхны тушаал болгох нь гарцаагүй ордог бөгөөд хэрэв бид Бурханыг хайрладаг бол тушаалуудыг нь сахих болно.
Анхныхтайгаа салшгүй холбоотой, хөршөө өөрийн адил хайрла гэсэн хоёр дахь тушаалыг сахихад ах, эгч бидний хоорондын эв нэгдэл Христ дотор улам өсөн нэмэгддэг. …
Бид “Христийг өмсөх” үед өөр хоорондын ялгаа, санал зөрчилдөөн, маргаанаа шийдвэрлэж эсвэл хойш нь тавих боломжтой болдог. …
Эв нэгдэлтэй байхад адилхан байх шаардлагагүй ч эв найрамдалтай байх шаардлагатай. Бид өөр өөр баг дэмждэг, улс төрийн аливаа асуудал дээр санал нийлэхгүй, зорилго зорилтын талаар болон тэдгээрт хэрхэн хүрэх гэх мэт иймэрхүү олон зүйл дээр мэтгэлцдэг хэвээр байсан ч зүрх сэтгэлээрээ хайранд холбогдож, итгэл, сургаалд нэг байж чадна. Гэхдээ бид хэзээ ч уурлан санал зөрөлдөж, зөрчилдөж, нэгнээ басамжилж болохгүй. …
Би дахин хэлье. Бид дор бүрнээ Есүс Христэд үнэнч байж, Түүнийг хайрласнаар л нэгдмэл байна гэдэгт найдах боломжтой. Өөрөөр хэлбэл дотроо, гэртээ, Сүмд, яваандаа Сионд, эцэст нь Эцэгтэй, мөн Хүүтэй, мөн Ариун Сүнстэй нэг байна гэж найдах боломжтой.