2011
Бид найз байж болох уу?
2011 оны нэгдүгээр сар


Бид найз байж болох уу?

“Бурхан та нарыг Христ дотор уучилсны адил бие биенээ уучлан, нэг нэгнийгээ энэрэн уян зөөлөн сэтгэлээр ханд” (Ефес 4:32).

  1. Маргарет шинэ сургууль дээрээ хэнийг ч танихгүй болохоор нэлээд бухимдуу байлаа.

  2. Зарим охид түүнийг гоочилно. Нэг охин бүр Маргаретын үсний туузыг зулгаав. Маргарет шинэ сургууль дээрээ аз жаргалтай байхгүй нь гэж бодлоо.

  3. Хичээлийн дараа Маргарет эмээ уруугаа утасдаж, охидын тухай хэлэв.

  4. Маргарет чи залбирах хэрэгтэй. Тэнгэрлэг Эцэгээсээ юу хийх хэрэгтэйг асуу. Тэрээр чамд туслах болно.

  5. Тэр орой Маргарет Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбирлаа. Тэр Түүнд өөрийнхөө асуудлыг хэлэв. Дараа нь түүнд нэг санаа төрлөө.

  6. Дараагийн өдөр ч сургууль дээр охид түүнийг гоочлов.

    Бид найз байж болохгүй гэж үү?

  7. Дараагийн өдөр нь охид түүний туузыг зулгаав.

    Бид найзалж болох уу?

  8. Нэг долоо хоногийн дараа Маргарет аз жаргалтайгаар эмээдээ юу болсныг ярив.

    Тэнгэрлэг Эцэг охидтой эелдэг байх санааг надад өгсөн юм. Тэд намайг дахиад гоочлохоо больсон. Одоо тэд миний найзууд.

Зураг чимэглэлийг Марин Руз