2011
Санал зөвлөмж
2011 оны нэгдүгээр сар


Санал зөвлөмж

Миний амьдралын луужин

Би Лиахонад дуртай. Энэ сэтгүүл миний амьдралын луужин. Энэ нь намайг зөв замаар илүү сайн зүйлс уруу хөтөлдөг. Энэ сэтгүүл бат бөх итгэлтэй болж өсч хөгжихөд, олонтаа тулгардаг уруу таталтаас зайлсхийхэд надад тусалж, өдөр бүр миний амьдралд ашиг тусаа өгдөг. Биднийг итгэлийн зам дээр гаргаж өгдөг энэхүү луужинг дэлхийн бүх хүнд зориулж хийдэгт тань баярлалаа, та бүхэнд.

Анастасия Н. 17 настай, Украйн

Лиахона бол зөвлөгч

Би Лиахонаг найз нар, ажилтнууддаа Христийн Мэндэлсний Баярын бэлэг болгож, бас сайн мэдээг тэдэнд заах нэг арга зам болгож байнга захиалдаг. Хамт ажилладаг хүмүүс маань уншсан өгүүллүүдээ тайлбарлаж өгөхийг хүсч над уруу олонтаа ирдэг. Тэд Лиахонаг зөвлөгч болгон ашигладаг бөгөөд гэр бүлдээ асуудал тулгарсан үед Лиахонаг гэр бүлээрээ хамт уншдаг тухайгаа ярьдаг. Бас энэ сэтгүүлийг ажлын байрныхаа хүлээлгийн өрөөнд тавьдаг. Энэ бол номлолын гайхамшигтай арга хэрэгсэл юм.

Присила Виллар, Бразил

Сүнсний хүч чадлын эх сурвалж

Бид бол АНУ-ын Ютагийн Логанд амьдардаг колумбчууд бөгөөд Лиахонаг испани хэлээр хүлээн авдагтаа талархал илэрхийлж байна. Бид хоёр гурван охиноо сайн мэдээгээр амьдарч, ариун сүмийг хайрлаж сургахыг хичээж байна. Лиахонаг сар бүр нийтэлдэгт баярлаж байна. Учир нь манай гэрийнхэн энэ сэтгүүлээс сүнсний хүч чадлын эх сурвалжийг олдог билээ.

Ринсоны гэр бүл, Юта, АНУ