2011
Итгэлтэй санваартан болох нь
2011 оны нэгдүгээр сар


Итгэлтэй санваартан болох нь

Давид Л.Бек ерөнхийлөгч (голд); Ларри М.Гибсон нэгдүгээр зөвлөх (зүүн гар талд); Адрибн Окоа хоёрдугаар зөвлөх (баруун гар талд).

Young Men general presidency

Та нараас олон нь Хүүхдийн Хэсгийг төгсөхөөсөө өмнө Итгэлийн Тунхгийн арвангурвыг цээжилж, үүнийг зүрх сэтгэлээрээ хүлээн авсан гэдэгт найдна. Энэ жил бид Итгэлийн Тунхгийг зүгээр нэг цээжлэх биш, харин Паулын зөвлөгөөг дага гэж Бошиглогч Иосеф Смит бидэнд захисан нь ямар учиртайг ойлгох даалгаврыг ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн бид та бүхэнд өгч байна. Итгэлийн Тунхгийн арвангуравт дурдсан зан төлөвийн шинж чанар бүрийг анхааралтай судлахыг би та бүхнээс хүсч байна. Энэ бол энэ жилийн Мючелийн сэдэв. Сурч мэдсэн зүйлийнхээ дагуу ажиллаж, амьдрахад бид та бүхнийг урьж байна. Эдгээр жишгүүдийг дагаснаар амьдралд чинь ирдэг баяр баясгаланг бусадтай хуваалцахыг бид та бүхнээс хүсч байна.

Биеэ авч явах энэ загвар бол та нарын шинээр ашиглаж байгаа Бурханы өмнө хүлээсэн үүрэг: сур, ажилла, хуваалц гэсэн загвартай адил юм. Энэ энгийн гурван алхмыг баримталбал итгэлтэй санваартан болоход тань тусална.

Итгэлийн Тунхгийн арвангуравдугаарт, “Шударга, үнэнч, ариун явдалтай, нинжин сэтгэлтэй, ач буянтай байхад бид итгэдэг” хэмээн өгүүлсэн байдаг. Байх гэдэг нь ажиллах буюу үйлдэхээс илүү чухал зүйл. Энэ нь чамайг ямар хүн бэ гэдгийг илэрхийлдэг. Шударга, үнэнч, ариун явдалтай байх нь чамайг өөрийн чинь насны ихэнх залуу эрэгтэйчүүдээс ялгаатай болгодог. Бусад хүмүүс өөрт чинь байгаа сайн чанаруудыг хараад тийм шинж чанаруудтай байхыг хүсдэг. Та нар санваартны үүрэгтээ суралцаж, энэ дагуу ажиллаж, амьдарвал өөрчлөгдөх болно. Та нар “бүх хүмүүст сайныг үйлдэж” явбал хүмүүсийн амьдралыг адисалж, өөрчлөх болно.

Сайн үлгэр дууриал

Бен бол бусдад тусалж, тэдний амьдралыг адислахын агуу үлгэр жишээ юм. Тэр нэрд гараагүй эсвэл ганцаардсан хүмүүсийг эрж олдог байлаа. Тэр өөрөөсөө илүүгээр бусдыг боддог байв. Келон Бений тойрогт шилжиж ирээд өөрийнхөө амьдралыг “цэнгүүнээс өөр юу ч биш” хэмээн дүрсэлсэн гэнэ. Энэ бол түүний амьдрал буруу замаар орсон гэсэн үг байлаа. Оюун санаа нь хоосон байв. Гэвч Хожмын Үеийн Гэгээнтэн найз нар, ялангуяа хамгийн дотны найз Бенийхээ үлгэр жишээний ачаар тэр амьдралын илүү сайн замыг олж харсан ажээ. Бен Келоныг Сүмийн үйл ажиллагаануудад урьсан гэнэ. Келон эдгээр үйл ажиллагаануудад оролцож байхдаа сүмийн залуу эрэгтэйчүүдэд ямар нэг ялгаатай зүйл байгааг олж харжээ. Тэр тэдэнтэй адилхан байхыг хүсдэг болов. Үүндээ төдийлөн итгэлгүй байсан ч, үүнийг хүсч байгаагаа тэр мэдэж байв. Тэрээр тэдэн шиг аз жаргалтай байхыг хүсдэг болов.

Бас Бурханд хандан залбирснаар Сүмд нэгдэх хэрэгтэйгээ мэдсэн гэнэ. Бен дотны найздаа баптисм хүртээв. Тэгэхэд тэр хоёр 16-тай байлаа. Келон баптисмынхаа тухай, “Эцэстээ би баптисмын сангаас гарч ирэхдээ амар амгаланг олж, Аврагчийн хайрын мутрыг мэдэрсэн. Итгэдэг зүйлсээрээ амьдардаг сайн найз нартаа би баярлан талархаж явдаг” хэмээн ярив.

Аароны санваарын хүчС ба Г

58:27–28-д “хүмүүс сайн зарчимд санаа сэтгэлээ бүрэн зориулж,” “туйлын зөв шударга байдлыг тохиолгон ” авчрахын тулд “чөлөөт хүсэл зоригоороо олон зүйлийг” хийх ёстой хэмээн өгүүлжээ. Тэр хүч та нарт байгаа. Аароны санваарын хүчийг та нарт итгэмжлэн даатгасан юм. Бид та нарт хайртай. Та бүхэн итгэлтэй санваартан болсноор агуу зүйлсийг хийж чадна гэдгийг бид мэднэ.