Гэр бүлийн түүхийн ажилд өөрийгөө зориулах нь
Магадгүй та гэр бүлийнхээ цорын ганц сүмийн гишүүн бөгөөд гэр бүлийн түүхийн ажил нь шинэ зүйл байж болох юм. Эсвэл танай гэр бүлийн бусад гишүүд элэнц хуланцынхаа төлөөх гэр бүлийн түүх болон ариун сүмийн ажлыг хийсэн байж болох юм. Та ямар ч байдалд байсан энэхүү чухал ач холбогдолтой ажилд хувь нэмэр оруулах арга замууд байсаар байдаг.
Хэрэв та нар хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол хамгийн сайн мэддэг хүнээсээ буюу өөрөөсөө эхэл. Тэгээд ч гэр бүлийн түүх зөвхөн та бүгдийн нас барсан хайрт хүмүүст хамаатай зүйл биш юм. Энэ нь та нарын хувийн амьдралын түүх билээ. Энэ ажлыг эхлүүлэх зарим арга замууд:
-
Юмс хадгалах ямар нэгэн хайрцаг олж, түүний дотор өөрийн чухал нандин баримтуудыг хий: төрсний гэрчилгээ, төгсөлтийн диплом, шагнал, тэмдэглэлийн дэвтэр, зураг—амьдралын тань түүхийг өгүүлэх аливаа зүйлс.
-
Хэрэв та нарт скайнердах тоног төхөөрөмж байгаа бол чухал ач холбогдолтой хуучин зургуудыг дижитал болгон хуулбарла.
-
Амьдралд тань тохиосон сүнслэг бодлууд болон үйл явдлуудын тухай тэмдэглэл хөтөл.
-
Гэр бүлийнхэнтэйгээ ярилцлага хийж, тэдний амьдралын түүхийг цэдэглэ. Хамгийн өндөр настай хамаатнаасаа эхэл. Асуух асуултууд: Та хэрхэн ийм нэртэй болсон бэ? Таныг бага байхад мөн хожим нь амьдралд тань танай гэр бүлийнхэн ямар уламжлалтай байсан бэ? Гэр бүлийнхнийхээ онцгой авьяас билэг, зан чанаруудын талаар надад хэлж чадах уу? Бусдын түүхийг эмхэтгэснээр нэгэн гэр бүлийн үе удамдаа зориулсан үнэлэшгүй баялгийг бий болгох болно.
-
www.New.FamilySearch.org дээр бүртгүүлж, өөрийн болон гэр бүлийнхээ тухай цуглуулсан удмын мэдээллийг оруул. Интернет дээрх хичээлүүд алхам алхмаар урагшлахад чинь туслах болно.
-
Хэрэв боломжтой бол ариун сүмд очиж, өвөг дээдсийнхээ төлөөх ёслолуудыг гүйцэтгэ.
Хэрэв та нарт гэр бүлийн түүхийн ажлын талаар асуулт байвал тойрог эсвэл салбарынхаа гэр бүлийн түүхийн зөвлөхөөс тусламж ав.