Сүмийн түүх дэлхий дахинаа
Унгар улс
Хэдийгээр Унгар улсад анхны Хожмын Үеийн Гэгээнтэн номлогч 1885 онд ирсэн ч амжилтыг олсонгүй тул гурван сарын дараа буцжээ. Мисча Марков 1887 онд Константинполд баптисм хүртэж, сүмд нэгдсэн анхны унгар хүн болжээ. Хожим нь тэр Европт номлолд үйлчилсэн ч, номлолоосоо болж эх орноосоо хөөгдсөн байна.
Улс төрийн байдлаас олон жилийн турш Унгар улсад номлолын ажил хязгаарлагдмал байв. 1980-аад оноос Сүмийн тухай ил тод байдалтай болж, олон унгарчууд сүмийг сонирхон, 1986 онд Унгарын засгийн газар номлогчдыг эх орондоо нэвтрэхийг зөвшөөрчээ.
Түүнээс хойш номлогчийн хүч чармайлт агуу амжилтыг олжээ. Унгарт 1991 онд Мормоны Ном хэвлэгдэн гарч, анхны гадас 2006 онд байгуулагдав.
Унгар дахь Сүм | |
---|---|
Гишүүнчлэл |
4,594 |
Номлол |
1 |
Гадас |
1 |
Дүүрэг |
2 |
Тойрог ба салбар |
21 |