2011
Ирээдүй руу тэмүүлэх нь
2011 оны нэгдүгээр сар


Залуучуудад зориулав

Ирээдүй руу тэмүүлэх нь

Номлолд үйлчлэхээр олон залуус санхүүгийн байдлаа бэлтгэдэг. Африкт паспорт авах нь хангалттай мөнгө цуглуулах бэлтгэлийн нэг хэсэг юм. Седрик Шиамбин нэгэн овсгоотой аргаар мөнгө цуглуулсан байна. Тэрээр дугуйныхаа ард гадил тавьж зардаг байжээ.

Седрик Ардчилсан Бүгд Найрамдах Конг улсын Лүпитад амьдардаг. Тэрээр паспорт авч номлолд явахын тулд ажиллаж байгаа Лүпита дүүргийн 45 залуу эрэгтэйчүүдийн нэг нь юм. АБН Конг улсад паспорт нь 250 доллар байдаг ба энэ нь байшин барих үнийн гуравны хоёртой нь тэнцэнэ.

Гэвч Седрик шантраагүй юм. Тэрээр номлолынхоо мөнгийг олохын тулд дугуйгаа унан Лүпитагаас 15-30 километр зайнд орших бусад жижиг тосгон руу явж гадил худалдан аваад Африкийн халуун ойгоор хөндлөн гулд хүнд ачаатай дугуйгаа унан жимсээ зарахаар хотод буцаж ирдэг. Долоо хоног бүр элсэн замаар тэрээр180 километр (12 мил) аялсан ба ганц л удаа хамхуулаас болж тэнцвэр алдаж байжээ.

Седрикийн энэ их хүч хөдөлмөр нь долоо хоногт 1.25, жилд 65 доллар олдог байлаа. Тэрээр паспортоо авахын тулд бүтэн 4 жил мөнгө цуглуулсан ба одоо бүрэн цагийн номлолд үйлчлэхээр дуудагдахдаа санхүүгийн хувьд бэлэн юм.