2011
Бидний хуудас
2011 оны нэгдүгээр сар


Бидний хуудас

Жерри Л., нас 9, Филиппин

“Гэр бүлийн үдэш,” Николас М., нас 6, Бразил

Боливийн Бермехо дүүргийн Примеро де Маёо салбарын хүүхдүүд ариун ёслолын цуглаан дээр тайланд оролцсоныхоо дараа.

Есүс Христийн үнэн сайн мэдээний тухай мэддэг гэр бүлд төрсөндөө би баяртай байдаг. Миний найм дахь төрсөн өдөр Христийн амилалтын ням гарагтай давхацсан юм. Тиймээс би Аврагчийн Амилалтыг тэмдэглэдэг өдөр баптисм хүртсэндээ туйлын баяртай байдаг. Би бага зэрэг сандарсан ч аав тэнд байсан болохоор түүнд итгэж болно гэдгийг мэдэж байлаа. Баптисмын үед нэг л сайхан бүлээхэн, аз жаргалын мэдрэмжийг зүрх сэтгэлдээ мэдэрч билээ. Тэгээд дараа нь Тэнгэрлэг Эцэгт итгэнэ гэдэг чинь аавдаа итгэхтэй адилхан юм байна гэдгийг мэдсэн.

Одоо би 11-тэй. Ариун сүмд нас барагсдын өмнөөс баптисм хийлгэхийг тэсч ядан хүлээж байна. Бид зөвхөн баптисмаар дамжин Тэнгэрлэг Эцэгтээ буцаж очиж чадна гэдгийг би мэднэ.

Мирям С., 11 настай, Швейцарь

Сакура О., нас 8, Япон, саяхан баптисм хүртсэн. Тэр Мормоны Номыг өдөр бүр уншдаг, сүмд явах, залбирах, ариун сүмийг харах дуртай. Энэ охин Есүс Христийг дагахыг хүсдэг бас зөв сонголтууд хийхийг ихэд чармайдаг.