2011
Хувийн хөгжил дэвшилд юу шинээр нэмэгдэв?
2011 оны нэгдүгээр сар


Хувийн хөгжил дэвшилд юу шинээр нэмэгдэв?

Elaine S. Dalton

Өнөө үе бол та нарыг хүлээж байгаа гайхамшигтай ирээдүйдээ бэлтгэх цаг үе мөн. Хувийн хөгжил дэвшил та нарт бэлтгэхэд тань туслахын чацуу та нарыг Бурханы жинхэнэ охид гэдгээ ойлгоход туслах болно.

Хувийн хөгжил дэвшил бол та нарын амьдралаас салангид хөтөлбөр бус. Энэ нь та нарыг Аврагчид ойр байж, бусдад туслан, удирдах чадварт суралцаж, нөхөрлөлийг хөгжүүлж, ариун сүмийн гэрээнүүдэд бэлтгэхэд тусална. Хувийн хөгжил дэвшил нь та нарт зөв тэгш хэвшсэн заншлыг хөгжүүлэхэд тань номуудын. Та нар жижиг зүйлсийг байнга хийх аваас тэдгээр нь та нарын нэг хэсэг болж өөрчилдөг. Үнэхээр “өчүүхэн мөн энгийн зүйлүүдээр агуу их зүйлүүд улиран авчирагддаг” (Aлмa 37:6).

Дахин боловсруулсан Хувийн хөгжил дэвшил товхимлын нүүрэнд ариун сүмийн зураг бий. Ариун Сүм бол бидний Залуу Эмэгтэйчүүдийн хөтөлбөрт хийдэг бүхний шалтгаан юм. Та нар хавтсыг хараад Хувийн хөгжил дэвшилд оролцсоноор хэзээ нэгэн өдөр ариун сүмд орж гэрээнүүдийг хийж, сахихад бэлтгэхэд туслах болно гэдэгт бид итгэж байна.

Шинэ Хувийн хөгжил дэвшил товхимол ягаан өнгөтэй! Энэ зөөлөн эмэгтэйлэг өнгө нь бүсгүй хүний ер бусын онцгой шинж, бэлэг, үүрэг бүхий Тэнгэрлэг Эцэгийн охид гэдгийг тань та нарт сануулах болно.

Шинэ товхимол дахь зарим үнэтэй туршлага болон төслүүдийг шинэ соргог мөн та нарын нэгэн өдөр хийж, сахих ариун сүмийн гэрээнүүд дээр төвлөрүүлэхийн тул бага зэрэг өөрчилсөн юм. Одоо та нарын зарим асуултанд хариулъя.

Би Хувийн хөгжил дэвшлийг хэрхэн эхлэх вэ? Эхлэх маш амархан! Та нарын сонирхлыг татаж байгаа аль нэгэн эрхэмлэх чанараас эхэл. Та нар эрхэмлэх чанаруудыг дэс дарааллаар нь гүйцэлдүүлэх албагүй. Шаардлагатай даалгавруудыг гүйцэтгэснээр тухайн чанарыг болон яагаад тэдгээр нь та нарын амьдралд чухал ач холбогдолтой болохыг ойлгоход тань туслах болно.

Хэн оролцож болох вэ? Хүссэн хүн бүр оролцож болно. Сүмийн гишүүн бус найз нөхдөө Хувийн хөгжил дэвшлийг та нартай хамт хийхийг урьж болно. Та нарын ээж эсвэл бусад эмэгтэйчүүд оролцож болно.

Би хэр хурдан хийх ёстой вэ? Хувийн хөгжил дэвшлийн номыг нээхэд та нар сургууль эсвэл гэртээ хийдэг зарим зүйлүүд чинь байгааг харах болно. Эдгээр зүйлсэд өөрөө өөртөө дүгнэлт өгч, тэдгээрийг зорилготой хийхийн тулд урагш ахих төлөвлөгөөг төлөвлө. Та нар өөрийн хэмнэлээр явж болно. Хэрэв та нар 12-той бол сар бүр нэг туршлагыг, жилд хоёр төслийг хийх аваас Лаурел болох үед бүгдийг дуусгасан байх болно. Дараа нь та нар Хувийн хөгжил дэвшил дээрээ ажиллаж байгаа бусад залуу эмэгтэйчүүдийн зөвлөгч болох боломжтой байх болно. Үүнийг хийж байхдаа та нар бусдад үйлчлэх онцгой хичээл зүтгэлийг бэлэгдэх Хүндэт балт зөгий шагналыг хүртэх боломжтой.

Би Мючел дээр Хувийн хөгжил дэвшлийг хийж болох уу? Та нар Мючел дээр Хувийн хөгжил дэвшлийн заримаас нь хийж болно. Төсөл та нарын Мючелийн үйл ажиллагаа болж чадна. Та нар Залуу Эмэгтэйчүүдийн ангид судруудаас судалж, тэдгээрийн үнэ цэнийн талаар суралцаж, Хувийн хөгжил дэвшил дээрээ ажиллаж болно.

Энэ нь надад удирдлагын ямар боломжуудыг олгож байна вэ? Та нар 10 цагийн төслийг хэрэгжүүлэх үед бусад залуу эмэгтэйчүүдийн тусламжийг авч болно. Ингэснээр та нар ирээдүйн эхнэр, ээж, гэрийн эзэгтэйн үүргийг гүйцэтгэх удирдах ур чадварт суралцах болно. Энэ нь та нарт хэрхэн зохион байгуулах, харьцах, хүндхэн асуудлыг шийдэх зэрэгт суралцахад чинь туслах болно.

Би яагаад тэмдэглэл хөтлөх ёстой вэ? Энэ тэмдэглэл та нарын хийж байсан үүрэг даалгаврууд болоод Залуу Эмэгтэйчүүдийн байгууллагад байсан өдрүүдийн тань үнэлэшгүй сайхан бүртгэл болох болно. Тэмдэглэлээ бичсэнээр Ариун Сүнс чиний байнгын хамтрагч байх болно.

Хувийн хөгжил дэвшлээс ирэх адислалууд нь зөвхөн Залуу Эмэгтэй насны төдийгүй олон он жилүүдийн адислал байсаар байх болно. Та нарын Аврагчийн тухай, Түүний сэргээгдсэн сайн мэдээний тухай итгэл болон гэрчлэл өсөн нэмэгдэх болно. Мөн дэлхий дээрх бурханлаг ажил үүрэгтээ бэлтгэгдэх болно. Та нар үйлчлэлийн амтыг, зөв шударга үйлсийн баяр баясгаланг мэдрэх болно. Та нарыг удирдан заах Ариун Сүнсний нөлөөг мэдрэх болно. Та нарын амьдралыг одоо болон үүрд мөнхөд адислах зам дээр амьдрахыг хөгжүүлэх болно. Энэ бол ариун сүмийн гэрээнүүдийг хийж, сахих, хөгжил дэвшлийн зам мөн. Та нар энэ хөгжил дэвшлийн замыг эхлүүлснээр адислагдах болтугай. Бид та нарт хайртай! Их Эзэн та нарт хайртай! Та нар Түүний үнэтэй охид билээ.

Бийхайв бэлэгдэл нь эв нэгдэл ба ажил хөдөлмөр (биеэ авч явах байдал) юм.

Миа мэйд бэлэгдэл нь хайр, итгэл, цэвэр ариун байдлыг бэлэгдэх сарнай юм.

Лаурел бэлэгдэл нь нэр төр, ололт амжилтыг бэлэгдэх лаврын цэцгийн хэлхээ юм.

Бамбаран хүзүүний зүүлт

Танай удирдагчид Залуу Эмэгтэйчүүдийн бүлэгт ороход бамбаран хүзүүний зүүлтийг та нарт гардуулах болно. Энэ хүзүүний зүүлт та нарыг бүх цаг үед, бүх зүйлд, бүх газарт үнэн ба зөв шударгын төлөө зогсох үүрэг даалгаврыг тань бэлэгдэх болно. Дөл нь та нарт “та нарын гэрэл үндэстнүүдийн хувьд жишиг байж болохын тулд босч мөн урагш гэрэлтүүлэх” (С ба Г 115:5)-ийг сануулах болно. Энэ хүзүүний зүүлтийг зүү мөн өөрсдийн үүрэг даалгаврыг санацгаа.

Хувийн хөгжил дэвшил товхимол

Эрхэмлэх чанарын туршлага болон төслүүдийг хэрэгжүүлэхэд та нар Хувийн хөгжил дэвшлийн товхимлынхоо ард наах алтадсан цаас хүлээн авах болно. Тухайн чанар дээр ажиллаж дууссан сар өдрөө нэмж бич. Та нарын товхимол ба тэмдэглэл нь гүйцэтгэн дуусгаж байгаа бүх сайн зүйлүүдийн тухай хувийн тэмдэглэл болох болно.

Анги дэвших гэрчилгээ

Нэг насны ангиас нөгөө ангид дэвшихэд танай бишоп эсвэл салбарын ерөнхийлөгч анги дэвших болон өмнөх ангиа бүрэн дуусгасныг батлан, гэрчилгээ олгох болно. Гэрчилгээгээ онцгой газарт хадгалаарай. Энэ нь та нарт Бийхайв, Миа мэйд болон Лаурел дэх ангиудад суралцаж, биелүүлсэн сайн зүйлсийг тань сануулдаг.

Судрын хавчуурга

Та нар эрхэмлэх чанарын туршлага, төслүүдийг гүйцэлдүүлэхэд эрхэмлэх чанарын тухай дуртай судруудыг тань тэмдэглэх тууз хүлээн авна. Туузнууд нь эрхэмлэх чанаруудын өнгийг төлөөлнө: цагаан—итгэл, алтан—ариун журам гэх мэт. Удирдагч тань Залуу Эмэгтэйчүүдийн ангид та нарт туузыг гардуулах болно.

Залуу Эмэгтэйчүүдийн батламж

Хувийн хөгжил дэвшлийг бүрэн биелүүлэхэд та нар тэмдэглэл дээрээ гэрчлэлээ бичиж, бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчтэйгөө ярилцлага хийх болно. Дараа нь та нар Залуу Эмэгтэйчүүдийн батламжийг хүлээн авах эрхтэй. Насны ангилал, ариун сүмийг багтаахын тулд медаль солигдсон. Медаль голдоо Миа мэйд сарнайг төлөөлөх жижиг улаан бадмаарагтай. Энэ улаан бадмаараг та нарыг Хувийн хөгжил дэвшил болон шинэ эрхэмлэх чанар болох ариун журмыг биелүүлсэн гэсэн бэлэгдэл юм. Улаан бадмаараг та нарт ариун журамтай залуу эмэгтэй нь “тийм эхнэр эрдэнэсээс ч үнэтэй” (Сургаалт үгс 31:10) гэдгийг сануулах болно.

Хүндэт балт зөгий

Медалиа авсны дараа та нар Мормоны Номыг дахин уншиж, Хувийн хөгжил дэвшил дээрээ ажиллахад нь бусад залуу эмэгтэйчүүдэд туслахыг оролцуулан, зарим үйлчлэл хийж Хүндэт балт зөгий авахын төлөө явж болно.

Далтон эгчийн гэрэл зураг © Busath Photography; шугам зураг © Dover Publications; сарнайн баглаа Траси О’вери Ковей; гэрэл зургийг Роберт Касей

Гэрэл зургийн чимэглэлийг Жон Лук © IRI