Дэлхий дахины сургалтын үеэр танилцуулагдсан шинэ Гарын авлагууд
Ерөнхийлөгч Томас С.Монсон болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүд 2010 оны арваннэгдүгээр сарын 13-ны Дэлхий дахины Удирдагчдын сургалтыг шууд дамжуулах үеэр зарим чухал ач холбогдолтой өөрчлөлтүүдийг багтаасан Сүмийн шинэ гарын авлагуудыг танилцуулсан юм.
1-р гарын авлага нь Гадасны ерөнхийлөгч ба бишопуудад, 2-р Гарын авлага нь Сүмийг Удирдах нь нэртэйгээр шинээр гарсан ба Гарын авлага танилцуулах удирдагчдын сургалтыг 95 орны санваартны болон туслах бүлгүүдийн удирдагчдад 22 хэл дээр шууд дамжуулан үзүүллээ.
Шууд нэвтрүүлгийг LDS.org at www.lds.org/leadership-training дээрээс үзэж болно.
Хоёр дахь Дэлхий дахины Удирдагчдын сургалт 2011 оны хоёрдугаар сард болно. Уг сургалт дээр гадасны ерөнхийлөгчид ба бишопуудын үүрэг хариуцлага, чуулгууд болон туслах бүлгүүдийн ажил, цөөн гишүүдтэй нэгжүүдийн онцгой саад бэрхшээлүүд болон удирдагчид Сүмийн хөтөлбөрүүдийг бүрэн хэрэгжүүлэх талаар нарийвчлан авч үзэх болно.
Гарын авлагуудын чухал ач холбогдол
Удирдагчид Сүмийн бодлого ба үйл явцыг сайн мэдэхгүй бол Сүмийн хөтөлбөрүүдэд гажилт үүсч болохыг Ерөнхийлөгч Монсон анхааруулан “Гарын авлагуудад бүрэн найдаж болно. Та нар тэдгээрийг уншиж, ойлгож, дагах юм бол та нарт болон та нарын үйлчилж байгаа хүмүүст адислал болох болно” гэж хэллээ.
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ерөнхийлөгч Боид К.Пакерын хэлснээр гарын авлагууд хоёр агуу аюулаас сэрэмжлэхэд ач тусаа өгсөн.
Нэгдүгээрт Сүмийн хөтөлбөрүүдийн гадна Ариун Сүнсний нөлөөг гуйвуулах аюул. “Энэ бол бидний сүнслэг ажил бөгөөд сүнслэг ажил Сүнсээр удирдагдах ёстой” гэж Ерөнхийлөгч Пакер хэлэв.
Хоёрдугаарт “сайн мэдээг байгуулахгүйгээр Сүмийг байгуулах” аюул. “Бид Сүмийг гишүүдийн амьдралд байлгаж мөн гишүүдийн зүрх сэтгэлд сайн мэдээг байгуулан бэхжүүлэх хэрэгтэй” гэж тэр хэлэв.
Чухал өөрчлөлтүүд
Гадасны ерөнхийлөгч ба бишопуудад зориулсан 1-р гарын авлагын ихэнх сэдэв нь 2006 онд шинэчлэгдсэн Сүмийн заавруудын гарын авлага Ном 1-ээс хойш өөрчлөгдөөгүй. Тэргүүн Зөвлөлийн хамгийн сүүлийн захиас бичгийг бүхлээр нь зааврууд хэсэгт оруулсан. Гадасны ерөнхийлөгч ба бишопуудын үүргүүдтэй бүлгүүдийг хураангуйлан, тодотгож, зарим материалыг хялбарчилсан тайлбар болгон зохион байгуулсан.
2-р Гарын авлага болох Сүмийг Удирдах нь хэсэгт илүү өргөн цар хүрээтэй өөрчлөлтүүдийг хийсэн. Зарчим дээр үндэслэсэн арга зам гэдэг нь Сүмийн хөтөлбөрүүдийн цогц байдлыг багасгаж, сүмийн бодлого, үйл явц, хөтөлбөрүүдийн хэвийн байдалд ноцтой харшихгүй бол орон нутагт зохицох зарим тохируулга хийхийг зөвшөөрөхийг хэлнэ.
Номонд оруулсан бусад өөрчлөлтүүдэд тойргийн зөвлөлийн үүрэг оролцоог нэмэгдүүлэн бишопын ажлын нормыг багасгах, тойргийн зөвлөлийн хурлуудын давтамжийг өсгөх боломж, Сүмийн үүргийг тодруулж, тойргийн халамжийн хорооны ажлыг санваартны гүйцэтгэх хороо (шаардагатай бол Нийгмийн Халамжийн ерөнхийлөгчийг урьж оролцуулах) болон тойргийн зөвлөл хэлэлцэж, тойргийн үйл ажиллагааны хороог татан буулгаж, тойргийн зөвлөл үйл ажиллагааг хариуцдаг болох гэх мэт өөрчлөлт орсон.
Сүмийн номлол
Шинэ гарын авлагууд Тэргүүн Зөвлөлийн 1981 онд дэвшүүлсэн Сүмийн—тунхаглах, төгс төгөлдөржүүлэх, гэтэлгэх хэмээх гурвантаа-номлолтой холбоотой төөрөгдлийг тодруулж өгсөн юм.
Гарын авлага 2 –ын хэсэг 2.2 дээр Тэргүүн Зөвлөлийн 1981 оны эдгээр гурван хүсэлтийг нэгэн агуу ажлын хэсэг болгон: “Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм Түүний хүүхдүүдийн аврал хийгээд өргөмжлөлийг авчрах Түүний ажилд тусалж болохын тул Бурхан байгуулсан юм” (Moсe 1:39-г үз) хэмээн дахин баталсан байна.
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Даллин Х.Өүкс “Их Эзэний ажлын эдгээр гурван хүсэлтийн тодорхойлолт ба заагт хэт их анхаарал хандуулах” эсвэл “ядуусыг халамжлах зэрэг бусад чухал зүйлүүдээ тоомсорлохгүй” байхын эсрэг анхааруулан сануулсан.
Тэр хэлэхдээ, “Хэсэг 2.2 дээрх үндсэн зарчим нь ‘Сүмийн хөтөлбөрүүд ба үйл ажиллагаанууд хувь хүн ба гэр бүлүүдийг дэмжин, хүчирхэгжүүлэх зорилготой.’”
Нэг хэвийн байдал ба тохируулга
Гарын авлага 2 –ын эхний гурван бүлэг дээрх зарчмууд болон сургаалууд нь “Сүмийн удирдлагын үндсэн суурь бөгөөд [удирдагчдын] хийж байгаа бүх зүйл үүнийг дэмжих ёстой” гэж Арванхоёрын Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Квинтин Л.Кук хэллээ. Гэвч номын дараагийн бүлгүүд Сүмийн бодлого ба хөтөлбөрүүдэд хаана уян хатан байдал оруулсныг тайлбарлахад туслах “Нэг хэвийн байдал ба тохируулга” хэмээн нэрлэсэн цоо шинэ бүлэг байгаа.
Энэ бүлэг “Сүмд ямар асуудлууд гарцаагүй байх ёстой” болон “чухал зарчмууд хэвээр үлдэх ч орон нутгийн тохируулга хийж болох нөхцөл байдлуудыг” ойлгоход туслах болно гэж Кук ах хэлэв.
Тохируулгуудыг хаана хийж болох талаар орон тоо, туслах бүлгүүдийн хөтөлбөрүүд, удирдлагын хурлууд, үйл ажиллагаануудын хэв маяг ба давтамжаар жишээ татжээ. Харгалзан үзэх нөхцөл байдлууд нь гэр бүлийн нөхцөл байдал, унаа тээвэр, харилцаа холбоо, гишүүдийн тоо цөөн ба аюулгүй байдал болно.
“Ямар тохируулга хийх нь зохистой вэ гэдгийг авч үзэхдээ удирдагчид байнга Сүнсний удирдамжийг эрэлхийлж, өөрсдийн тэргүүлэх эрх мэдэлтэнтэй зөвлөлдөх ёстой” гэж Кук ах хэллээ.
Урагш тэмүүлэх нь
Тэргүүлэх бүгд хуралдааны хэлэлцүүлэг дээр Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч М.Расселл Баллард нэг удаа нэг бүлгийг судалж, зөвлөлийн хурлууд дээр зарчмуудыг хэлэлцэх нь илүү утга учиртай судалгаа болно гэдгийг зөвлөлөө.
Хэрэв удирдагчдад гарын авлагаас бодлого, хөтөлбөрүүдтэй холбоотой ойлгогдохгүй асуултууд байвал тэд өөрсдийн тэргүүлэх санваартны удирдагчтайгаа зөвлөх ёстой гэж Ахлагч Өүкс зөвлөв. Хэрэв шийдэгдээгүй асуултууд байвал “зөвхөн хамгийн ахмад санваартны удирдагчид Тэргүүн Зөвлөлийн Албатай холбоо барих ёстой.”