Би гэр бүлтэйгээ залбирдаг юм чинь яагаад хувиараа залбирах хэрэгтэй гэж?
Та нарт ямар нэгэн хувийн асуудал гарч гэж бод доо. Та нар бүлэг хүмүүстэй өөрийн асуудлаа хуваалцахад тааламжтай байх уу? эсвэл хэн нэгэн хүнтэй ганцаарчлан ярьсан нь дээр үү?
Ерөнхийлөгч Спенсер В.Кимбалл (1895–1985): “Бид залбирлын цаг хугацаа эсвэл нууцлаг байдалд санаа зоволгүй зарим зүйлийн талаар ганцаарчлан залбирах нь дээр байдаг. Ганцаарчилсан залбирал нь үнэлэшгүй бөгөөд ашигтай. Ганцаар залбирах нь ичих эсвэл хуурмаг байдал, аливаа хойрго заль мэхээс зайлсхийхэд мөн зүрх сэтгэлээ нээж, бүрэн шударга байж, өөрсдийн хамаг найдвар, төрх байдлыг шударгаар илэрхийлэхэд тусалдаг” гэж заажээ.1 Гэр бүлийн залбиралд залбирахад эвгүй байж болох, ихэвчлэн тийм байх ёстой зүйлийг хувийн залбиралд хэлдэг.
Хувийн залбирлууд маань Тэнгэрлэг Эцэгтэйгээ илүү ний нуугүй байж, нууцлаг айдас ба чин сэтгэлийн хүслээ хэлэлцэх боломжийг олгодог. Иосеф Смит хувийн залбирлаараа Есүс Христийн Сэргээгдсэн сайн мэдээг эхлүүлэх илчлэлтийг хүлээн авсан билээ. Тэнгэрлэг Эцэгтэйгээ нэг нэгэндээ хандан ярих нь бидний ашиг тусын төлөөх Сүнсний нөлөөг илүүтэйгээр хүлээн авдаг.
Гэр бүлийн залбирал үнэ цэнэтэй ба энэ нь Тэнгэр дэх Эцэгтээ илүү ойр болж, гэр бүлийнхээ хамт сүнслэг туршлагуудыг авах боломжийг бидэнд олгодог. Ерөнхийлөгч Кимбаллын заасны адил “Сүм гэр бүлийн залбирлыг өглөө, оройд хийж байхыг дэмждэг.”2