Манай гэрийнхэн насанд хүрэгчдэд зориулсан кино үздэг. Гэрийнхэнтэйгээ хамт цагийг өнгөрүүлэх нь маш чухал. Гэвч би яагаад тийм кино үздэггүйгээ хэрхэн тайлбарлах вэ?
Гэрийнхэнтэйгээ хамт зөвийг сонгох нь зарим үед найз нартайгаа хамт зөвийг сонгохоос бүр ч хэцүү байдаг. Эрхэмлэдэг зүйлсээ хаяхыг хүсэхгүй байгаа нь сайн хэрэг. Одоохондоо үүнийг мэдрэхгүй байж болох ч амьдралдаа Бурханыг нэгдүгээрт тавих нь гэр бүлийг тань адисалж, тэдэнд үлгэр жишээ үзүүлэх боломжийг өөрт чинь олгоно. Гэвч гэрийнхэн чинь чиний халуун ам бүл шүү дээ. Тэгэхээр тэдэнтэй хамт цагийг өнгөрүүлэх нь чухал. Сэтгэл санааг өргөгч өөр кино эсвэл тоглоом, явган аялал зэрэг бусад үйл ажиллагаануудыг чи санал болгож болно.
Өөрийнхөө жишгүүдийг чин сэтгэлээсээ, даруу байдлаар гэрийнхэндээ ойлгуулах нь чухал. Яагаад тэдний үздэг кинонуудыг үздэггүй тухайгаа гэрийнхэнтэйгээ шулуухан ярилц. Энэ талаар тэдэнтэй ярилцах зоригийн төлөө залбир, тэгвэл харилцан ойлголтын уур амьсгал бий болно. Үүний төлөө гэрийнхэн чинь чамайг хүндэлж, зохисгүй мэдээллийн хэрэгслээс татгалзсанаар зүрх сэтгэлд чинь Сүнс байнга оршиход туслах болно гэдэгт итгэлтэй байна.