2011
Би хэрхэн сүнслэг суурийг бий болгох вэ?
2011 оны нэгдүгээр сар


Онцгой Гэрч

Би хэрхэн сүнслэг суурийг бий болгох вэ?

Эш татсан “Storm Warning,” (“Шуургыг анхааруулсан нь,”) New Era, 2001 оны аравдугаар сар, 44–45.

Энэ сэдвээр Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Нийл Л.Андерсен бодлоо хуваалцаж байна.

Elder Neil L. Andersen

2. Бид залбирах хэрэгтэй. Эцэгийнхээ өмнө талархлаа илэрхийлж, сүнслэг тулгуурыг тань бататгахыг Түүнд хандан гуйхаар өвдөг сөхрөлгүйгээр орондоо бүү ор.

1. Бид судруудыг судлах хэрэгтэй. Их Эзэн бидний суурийг хүчирхэгжүүлэх гайхамшигтай номуудыг бидэнд өгсөн.

3. Бид бишрэн шүтэх хэрэгтэй. Сургаалын ёслолуудад хүч оршдог.Ариун ёслолоос долоо хоног болгон хүртэх сүмийн цуглаанд хамтдаа оролцоход хүчийг олж авдаг бөгөөд гэртээ бишрэн шүтэх нь хамгийн чухал юм.

4. Бид бие биедээ туслах ёстой. Бид хувиа хичээлгүй, Христийн бидэнд заасан чанаруудыг амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй.

Зүүн талд: чимэглэлийг Скотт Жаррард