Бид эдгээр эрхэмлэх чанаруудад итгэдэг!
Сүнсээр удирдагдсан ариун журамтай нэг залуу эмэгтэй дэлхийг өөрчилж чадна гэдэгт бид итгэдэг. Бид Залуу Эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хувьд залуу эмэгтэйчүүд зөв зүйлд итгэж, сайн мэдээний гэрч болон зогсож, түүний жишгийн дагуу амьдарч, үнэхээр өсөн хөгжиж байгааг ажиглан, сургамжилдаг. Ариун журамтай, Ариун Сүнсний намуухан аниргүй дууг сонсож, түүгээр үйлдэх залуу эмэгтэй үнэхээр гайхамшигтай!
Иосеф Смит Итгэлийн Тунхгийн арвангурвыг бичих үедээ тэрээр бид чадах, эрэлхийлэх хэрэгтэй бүх зүйлд итгэгчид болохыг илэрхийлсэн. Бид Ариун Сүнсний хүчтэй байхын тулд жишгүүд болон үнэ цэнүүдэд итгэж, эдгээр зүйлсийг эрэлхийлэх хэрэгтэйг Иосеф Смит мэдэж байсан. Бид энэ болон ирэх дэлхийд Аврагчийг дагах хэрэгтэйг тэрээр мэдэж байсан. Үүнийг хийснээр бид ариун сүмийн адислалуудыг авах зохистой байхаар адислагдахыг тэрээр мэдэж байсан.
Өөртөө итгэ
Үүнийг хэрхэн хийх вэ? Аврагчийн үлгэр жишээг дагахад, ариун журамтай амьдралаар амьдрахад, ариун сүмд бэлтгэхэд бусдыг хэрхэн удирдах вэ? Нэгдүгээрт, өөртөө итгэ! Та нарын зориг ба хүч та нарыг удирдагч болоход тань тусалсан. Та нарын үүрэг даалгавар энэ жил олон өөрчлөлтийг авчрах болно. Та нарын ойлголт, шинэ санаачлага болон үйлдлүүд дэлхийг одоо болон ирээдүйд өөрчлөх болно.
Та нарын амьдарч байгаа техник технологи хөгжсөн дэлхийг та нар ариун журамтай, сайн сайхан, сайшаалтай зүйлүүдээр жолоодох чадвартай. Та нар хурууныхаа үзүүрээр бүх дэлхийд Есүс Христийн сайн мэдээг гэрчлэх чадвартай. Ийм чадвар, адислал болон боломжтой үе урьд нь хэзээ ч байсангүй.
Өдөр бүр – 3+1
Бид та нарт итгэдэг! Одоо та нарт бүрэн эрх олгох, бусдыг адислахад нэгдэх, өөрчлөлтийг эхлэх цаг үе мөн. Бид та нарыг өдөр бүр – гурван зүйл дээр нэмэх нь нэгийг хийсээр байхыг урьж байна.
-
Өглөө, орой бүр залбир.
-
Өдөр бүр доод тал нь таван минут Мормоны Ном унш.
-
Инээмсэглэж бай!
-
Үүн дээр нэмээд, бид та нарыг Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлын жишгүүдэд дуулгавартай байж, түүгээр амьдрахыг урьж байна. Эдгээр жишгүүдтэй танил бол. Тэдгээрийг бусадтай хуваалц. Мөн итгэгчдийн үлгэр жишээгээр бай.
Энэ жил бол итгэх жил. Та нарт хайртай мөн та нарт туслах Тэнгэрлэг Эцэгийн охид гэдэгтээ итгэ. Аврагч Есүс Христэд итгэ. Тэр бол та нарын гэрэл. Тэр бол та нарын найдвар. Тэр бол та нарын үлгэр жишээ ба Гэтэлгэгч. Өөртөө итгэ! Жишгүүдээр амьдарч байгаа бүх залуу эмэгтэйчүүдийн хүч чадалд итгэ. Хамтдаа бид ариун журамтай, сайн сайхан, сайшаалтай зүйлсийг эрэлхийлж чадна. Өөрсдийн дэлхийд бид хамтдаа өөрчлөлтийг хийж чадна.
Итгэл ба үйлдлүүд тань дэлхийг өөрчлөх цаг үед та нар амьдарч байгаа гэдэгт бид итгэдэг. Бид та нарт итгэдэг!