2011
Өөрчлөгдөхөөс айх нь
2011 оны нэгдүгээр сар


Өөрчлөгдөхөөс айх нь

Бурханаас асуулт асуусныхаа дараа надад хэрэгтэй байсан тэр эр зоригийг олж авсан юм.

Би Христийн шашинтан болж өссөн. Хэдийгээр манай гэр бүл хэзээ ч шашинтай байгаагүй ч манай аав үргэлж надад үнэн гэж мэддэг зүйлийнхээ төлөө үйлд гэж заадаг байсан.

Өсвөр настай байхдаа би олон зовлон бэрхшээлтэй учирсан. Нурууны хагалгаа, ээж аавын маань салалт , ээжийн өвчин мөн намайг ичгүүргүйгээр орхисон дүү охиноо харж хандсан зэрэг. Хэдхэн сарын өмнө би 15 нас хүрсэн, номлогч нартаа холбоо тогтоосон юм. Ахлагч Жонсон болон Чадвик нар надад сургаалийн тухай зааж өгсөн юм.

Би Мормоны номыг уншсан гэхдээ ахлагч нарын асуусан зүйлсийг би өөрчлөхийг хүсээгүй. Би тэдэнд хэлэхдээ хэтэрхий их өөрчлөлт байна гээд бараг намайг ганцааранг минь орхи гэж хэлсэн. Эдгээр үгсийг хэлээд дээш харах үед миний харц Ахлагч Чадвиктай харц тулгарлаа. Доголон нулимс түүний хацрыг даган урссан бөгөөд би хэзээ ч ичиж байгаагүйгээрээ ичсэн юм. Би тэдэнд маргааш утсаар ярья гэж хэлсэн.

Би сүмээс тараад гэртээ ирээд Мормоны номыг анх удаагаа уншиж дуусгалаа. Дараа нь урьд нь хэзээ ч хийж байгаагүй ба өвдөг сөхрөн Бурханд хандан энэ зүйл үнэн эсэхийг асуув. Би урьд хэзээ ч ийм зүйлийг Бурханаас асууж байгаагүй. Би өөрчлөлт ирэхээс их айж байлаа. “Амен” гэж хэлсэний дараа тайван амар амгаланг мэдэрсэн юм. Тэнгэрлэг Эцэг надад хайртай, Мормоны ном үнэн мөн би өөрчлөгдөж чадна гэдгийг мэдсэн.

Арван өдрийн дараа би баптисм хүртсэн юм. Миний аав, ээж хоёр хоёулаа миний баптисмийн ёслол дээр ирсэн. Хэдийгээр би гэр бүлээсээ ганцаархнаа гишүүн ч гэсэн хэзээ нэгэн өдөр тэд ч бас өвдөг сөгдөн Бурханаас асууна гэдэг итгэл надад байдаг. Би Мормоны номыг найм дахь удаагаа уншиж дуусгаж байгаа бөгөөд яг л анхных шигээ гайхалтай байдаг. Би Мормоны ном үнэн гэдгийг мэднэ. Үүнд хүмүүсийг өөрчлөх хүч байдаг.