2011
Чи семинарт явах хэрэгтэй
2011 оны нэгдүгээр сар


Чи семинарт явах хэрэгтэй

Найзын маань ердийн зөвлөгөө миний амьдралыг өөрчилсөн юм.

“Лиза, чи семинарт явах хэрэгтэй” гэж Ашли энгийнээр сануулав. Биднийг ахлах сургуульд ороход дараагийн хичээлийн хуваарьтай хичээлүүдийн жагсаалттай хавтас бидний өмнө байлаа.

Би найзыгаа гөлрөн харснаа, инээмсэглэх аядав. Би түүнд яаж хэлэхэв дээ. Үнэндээ бол семинар миний санаа сэтгэлээс хол хөндий зүйл байлаа. Тэгэхэд би үндсэндээ амьдралынхаа ихэнх хэсэгт Сүмийн идэвхгүй гишүүн болчихоод байлаа. Он жил өнгөрөх тусам би сайн мэдээний тухай мэдлэгээрээ ялимгүй өссөн ч үүний үнэний тухай бат бөх гэрчлэлтэй болоогүй байв.

Тэр өдөр сургуулиас гэртээ ирсний дараа семинарын тухай бодол миний шохоорхлыг хөдөлгөв. Ашли бас миний бусад найз нар семинарт явдагтаа их баяртай байх шиг санагддаг байлаа. Найз нарынхаа хийдэг юмсыг мөн яагаад тэд хийдгийг би ойлгодоггүй байсан ч тэдний хийдэг юмсыг хийх юмсан гэсэн хүсэл надад байдаг байлаа. Би төлөвлөгөөгөө эцэг эхтэйгээ ярилцаж, тэдний зөвшөөрлийг авсны дараа ахлах сургуульд орсон анхныхаа жил семинарт явахаар шийдэв.

Энэхүү энгийн зөвлөгөө миний амьдралд ямар их нөлөө үзүүлэхийг би тэр үед мэдээгүй байлаа. Семинарын эхний жил миний амьдралд өөрчлөлт гарч, би өөрийгөө болон өрөөл бусдыг хүмүүсээр хайрлуулсан, баяр баяслаар дүүрэн, Бурханы хүүхдүүд гэж үздэг болов. Манайхан идэвхгүй байсан ч би ням гараг бүр сүмд явдаг болов.

Би одоо ахлах сургуулиа төгссөн ч, семинарт явдаг байсныхаа төлөө үргэлж талархалтай байдаг. Би тэр үед өдөр бүр залбиралдаа хариу авч, гэрчлэл минь бат бөх болсон билээ. Семинар намайг ариун сүмд гэрлэхэд бэлтгэж, улам сайн хүн болохын төлөө хичээн чармайхад урам хайрласан юм.

Бидний хүн нэг бүрийн төлөө Бурхан анхаарал халамж тавьж байдгийг би мэднэ. Семинар бол Есүс Христ дотор бат бөх суурин дээр өөрийгөө төлөвшүүлэхэд надад тусалсан адислал байсныг би мэднэ. Семинарт явахыг би та бүхэнд уриалж байна. Семинар амьдралыг чинь өөрчлөх болно.

Зураг чимэглэлийг Доуг Факкел