2015
Петр, Корнел, тэнгэр элч гурав
2015 оны аравдугаар сар


Судрын цаг

Петр, Корнел, тэнгэр элч гурав

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Шинэ Гэрээний талаар энэ жил хамтдаа суралц!

Product Shot from October 2015 Liahona

Есүсийг амилж, тэнгэрт буцсаны дараа Петр болон бусад төлөөлөгч олон газарт зөвхөн еврейчүүдэд номложээ.

Корнел нь Ромын цэрэг байсан. Тэр Бурханд итгэлтэй байсан ч еврей биш байв. Тэнгэр элч түүнд үзэгдэж, Петрийг авчруул гэж хэлжээ. Корнел Петрийг олохоор хүмүүсээ явуулсан бөгөөд Ариун Сүнс Петрт тэдэнтэй хамт яв гэж хэлжээ.

Корнелийн гэрт цугларсан хүмүүсийн олонд нь Петр заав. Түүнийг тэдэнд Есүс Христийн сайн мэдээний тухай хэлэхэд тэд Ариун Сүнсийг мэдэрч, энэ нь үнэн гэдгийг мэджээ. Петрийг еврей биш хүмүүст номлосон гэдгийг мэдээд, найзууд нь цочирджээ. Гэвч Петр тэдэнд Есүс Христийн сайн мэдээ бүх хүнд зориулагдсан гэдгийг хэлэв. (Үйлс 10:1–48; 11:1–18-ыг үзнэ үү.)

Зүүн гар талд: зураг чимэглэлийг Крэг Стэпли; баруун: Хэнрич Хофманы Christ’s Image, зургийн хэсгээс, courtesy of C. Харрисон Конрой компанийн зөвшөөрлөөр хэвлэв.