2015
Сүмийн гишүүн байхын юунд нь чи хамгийн их дуртай вэ?
2015 оны аравдугаар сар


Асуултын булан

Сүмийн гишүүн байхын юунд нь чи хамгийн их дуртай вэ?

Зураг
Product Shot from October 2015 Liahona

Ариун ёслолын үеэр бид Есүс Христийг дурсан санаж, талх, ус хүртдэг нь надад таалагддаг. Талх нь Түүний биеийг, ус нь Түүний цусыг төлөөлдөг. Бид ариун ёслолоос хүртэхдээ нүдээ аниад, Есүсийн бидний төлөө хийсэн бүх зүйлийг бодож чадна.

Ава Ж., нас 9, АНУ, Хойд Каролина

Гэр бүлүүд мөнхөд хамтдаа байж чадна гэдгийг мэдэж авахдаа би дуртай байдаг. (Рэнээ)

Би найзуудтай болж, судруудаас өдөр бүр уншин, сайн мэдээнээс суралцаж чадна. (Ралф)

Рэнээ ба Ралф Э., 9 ба 10 настай, Филиппин, Метро Манила

Би Ариун Сүнсийг мэдрэх дуртай. Би хэлсэн үг, хичээлүүдийг сонсож байхдаа Ариун Сүнсийг маш их мэдэрч чаддаг. Би бас бусдад тусалж байхдаа үүнийг мэдэрдэг.

Кэйли С., 7 настай, АНУ, Виржини

Бид суралцаж байхдаа тоглож, Есүс Христийн талаар илүү ихийг суралцах боломжтой байдаг нь надад таалагддаг. Тэр миний Аврагч учраас би Түүний талаар суралцах дуртай. (Лиз)

Би Есүсийн талаар суралцах дуртай ба Есүс бидэнд хайртай гэдгийг мэднэ. (Лало)

Лиз ба Лало С., 8 ба 6 настай, АНУ, Калифорни

Би Хүүхдийн хэсэгт сууж, дуу дуулах дуртай.

Хэйдэн Х., 5 настай, АНУ, Юта

Би Есүс Христийн талаар суралцаж, Хүүхдийн хэсэгт сууж, найзуудтай болох дуртай.

Катрин В., нас 7, АНУ, Хойд Каролина

Би олон найзтай болж, мөн гишүүн бус найзууддаа сайн мэдээний талаар заах дуртай. Би Ерөнхий чуулганыг үзэж, бошиглогч, төлөөлөгчдийг сонсох боломжтой байдаг. Гэр бүлийн үдэш маш их хөгжилтэй байдаг. Яагаад гэвэл, бид заримдаа гадаа гарч, зайрмаг авдаг. Янзтай!

Саванна Х., 12 настай, АНУ, Вашингтон

Хэвлэх