Ойлголт
Бид бие биедээ сайхан үгсийг чин сэтгэлээсээ хэр ойр ойрхон хэлдэг вэ?
“Бид цөөн хэдэн асуултаар өөрсдийгөө шалгаж болох юм … 1. Би хэзээ хамгийн сүүлд, ганцаараа байхдаа, эсвэл үр хүүхдүүдийнхээ хажууд ханийгаа чин сэтгэлээсээ магтсан бэ? 2. Би хэзээ хамгийн сүүлд түүнд талархаж, хайраа илэрхийлж, эсвэл итгэлтэй байдлаар түүний төлөө залбирсан бэ? 3. Би хэзээ хамгийн сүүлд түүнийг гомдоож болох үгийг хэлэхээсээ өмнө өөрийгөө болиулж чадсан бэ? 4. Би хэзээ хамгийн сүүлд түүнээс “хэрэв чи тэгсэн байсан бол” эсвэл “хэрвээ чи тэгээгүй байсан бол” гэсэн үгийг хэрэглэлгүй, уучлалт гуйж, даруухнаар өршөөл хүссэн бэ? 5. Би хэзээ, хамгийн сүүлд өөрийн “зөв” гэдгийг нотлохын оронд аз жаргалтай байхыг сонгосон бэ?”
Линда К.Бөртон, Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч, “Хамтдаа өсөж хөгжицгөөе,” Лиахона, 2015 оны 5-р сар, 31.