2015
Судрууд дахь гайхалтай залуу эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүд
2015 оны аравдугаар сар


Судрууд дахь гайхалтай залуу эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүд

Зохиогч нь Германд амьдардаг семинарын багш байсан бөгөөд 2012 онд нас барсан.

Та нар судруудад түүх нь хадгалагдаж буй олон зөв шударга өсвөр үеийнхнээс суралцаж, тэдний жишээг дагаж чадна.

Зураг
illustration of scenes from the Bible

Зураг чимэглэлийг Эндриү Босли

Их Эзэн Сүмийн өсвөр үеийнхэнд хайртай. Тэр та нарт маш их итгэдэг. Бүх цаг үед Их Эзэн хүчтэй залуу эрэгтэй, эмэгтэйчүүдэд сүнслэгээр нөлөөлж, тэднээр Өөрийн хүмүүсийг удирдуулсан байдаг. Түүнд тэдний бүтээлч сэтгэлгээ, эр зориг ба жинхэнэ чанар хэрэгтэй. Ийм ч байсаар ирсэн бөгөөд цаашдаа ч ийм байх болно.

Залуу баатруудын жишээ судруудад алтан утас мэт хөвөрдөг. Хэдийгээр тэд олон жилийн өмнө амьдарч байсан ч та нар тэдний үлгэр жишээг дагаж, тэдний амьдралаас суралцаж чадна. Тэдний гэр бүлүүдэд асуудлууд байсан. Тэд зөв шударга бус хүмүүсийн дунд амьдарч байсан. Тэд “голиатуудтай” нүүр тулж байсан ч тэдний зориг, дуулгавартай байдал, Есүс Христэд итгэх итгэл тэднийг бэрхшээлээс нь аварч байсан юм. Эдгээр чанар нь та нарт ч бас тусалж чадна.

Абрахам

Ёс бус байдлын эсрэг дуу хоолойгоо өргөсөн Абрахамын шийдэмгий байдал, эр зориг, хүсэл нь гайхалтай байсан. Учир нь түүний аав хиймэл шүтээн шүтдэг байв. Залуу байхдаа тэрээр зөв шударга байдлын төлөө зогссон бөгөөд тахилын ширээн дээр алагдах дөхсөн билээ. (Абрахам 1:2–7-г үзнэ үү.)

Египетийн Иосеф

Том ах нар нь түүнийг боол болгон зарах үед тэрээр 17 настай байсан ч гэсэн Их Эзэн адисалсны дагуу энэ хүнд нөхцөл байдлыг сайн зүйл болгож чадсан юм. Тэр хэзээ ч бууж өгөөгүй учраас ялагдаагүй. Тэр Их Эзэнд итгэсэн хэвээр байсан. Иосеф өөрийн амссан шударга бус явдлыг уучилснаар өөрийнхөө дотоод хүч чадлыг харуулсан. (Эхлэл 37:45-ыг үзнэ үү.)

Давид

Давид өсвөр насандаа хоньчин байсан бөгөөд аавынхаа хонийг хамгаалахын тулд баавгай, арслан зэрэгтэй тулалдсан. Түүний өөртөө итгэлтэй байдал нь хоньчин байснаас болоогүй, харин Тэнгэрлэг Эцэгт итгэлтэй байснаар ирсэн юм. Энэ нь Голиаттай тулалдах үед харагддаг. (1 Самуел 17:32–54-ийг үзнэ үү.)

Естер

Тэр өөрийн хүмүүсийг аврахын тулд өөрийнхөө амьдралыг эрсдэлд оруулахаар шийдэмгий байсан. Естерийн гоо үзэсгэлэн бус, харин түүний сүнслэг хүч чадал түүнийг агуу хүн болгосон. (Естер 4–5-ыг үзнэ үү.)

Даниел

Зураг
Illustration of scenes from the Bible, Book of Mormon and Church history.

Зураг чимэглэлийг Эндриү Босли

Эргэн тойрны хүмүүс нь дуулгаваргүй байсан ч тэр Их Эзэний эрүүл мэндийн хуулийг дуулгавартай дагасан. Хаан залбирч болохгүй гэж тушаасан ч тэрээр Тэнгэрлэг Эцэгт хандан залбирсан билээ. Даниел зөв шударга байдал ба Сүнсний өдөөлтөд нээлттэй байдаг учраас Их Эзэн түүнийг зүүд, үзэгдэл тайлах бэлгээр адисалжээ. Тэрээр аюултай цаг мөчид Тэнгэрлэг Эцэгээс хүч чадал, мэргэн ухаан авсан бөгөөд тэнгэрийн хүч түүний мэдэлд байв. (Даниел 1; 6-г үзнэ үү.)

Нифай

Нифай “Би явж бас Их Эзэний зарлиг болсон тэр зүйлүүдийг биелүүлэх болно” (1 Нифай 3:7-г үзнэ үү) хэмээн хэлэхдээ гайхалтай жишээ үзүүлсэн. Тэр өөрөөс нь шаардагдсан зүйлийг хийх зоригтой байсан. Тэр тав тухтай гэрт амьдардаг байсан уу? Үгүй, тэр аглаг буйдад олон жил амьдарсан. Түүний амьдрал бүтэлтэй байсан уу? Үгүй, ах нар нь түүнд байнга уурлаж, мөн зарим үед түүнийг алахыг оролдож байсан. Түүнд эдгээр зүйл тохиолдсон ч тэр Их Эзэний зарлигийг дуулгавартай дагасан юм.

Хоёр мянган залуу дайчин

Эдгээр залуу эрэгтэйг итгэлтэй эцэг эх нь өсгөсөн бөгөөд тэд ээжүүдийнхээ үгэнд итгэлтэй байснаараа адислагдсан. Тэд сонсож мөн яг таг дуулгавартай байхыг сурсан бөгөөд Тэнгэр дэх Эцэг тулалдаанд тэднийг хамгаална гэдэгт эргэлзээгүй юм. (Алма 56:45–48-ыг үзнэ үү.)

Мормон

Эргэн тойрны хүмүүс нь ёс суртахуунгүй байсан ч даруу, цэвэр, мөн ариун байсан учраас Мормоныг 15 настай байхад Их Эзэн түүнд үзэгджээ. Түүнчлэн 15 насандаа Мормон цэргийн удирдагч болсон. Хожим тэрээр судруудыг хадгалахаар итгэмжлэгдсэн юм. (Moрмон 1–2-ыг үзнэ үү.)

Иосеф Смит

14 настайдаа аль сүмд нэгдэхээ мэдэхийн тулд судруудыг судалж, залбирсан. Их Эзэн түүнийг Есүс Христийн сайн мэдээг болон Сүмийг сэргээлгэхээр дуудсан. Иосефт олон бэрхшээл хүндрэл байсан хэдий ч энэ үүргээ биелүүлэхэд бүхий л амьдралаа зориулсан билээ. 17 настайд нь тэнгэр элч Моронай түүн дээр айлчлан ирж мөн алтан ялтсуудыг үзүүлсэн. Иосеф Смит бага залуу байхаасаа эргэн тойрныхоо хүмүүст гайхалтай багш, агуу үлгэр жишээ үзүүлэгч байсан юм. (Иосеф Смит–Түүх 1-ийг үзнэ үү.)

Та нарын өдөр

Гайхалтай залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийн үе өнгөрсөн гэж үү? Үгүй ээ! Иоелын бошиглол удахгүй биелнэ гэдгийг тэнгэр элч Моронай Иосеф Смитэд хэлсэн:

“Түүний дараа Би Өөрийн Сүнсийг бүх хүн төрөлхтөнд цутгана. Та нарын хөвгүүд, охид эш үзүүлэн, өвгөд чинь зүүд зүүдэлж, залуус чинь үзэгдлүүд үзнэ.

“Тэдгээр өдрүүдэд Би боолууд, шивэгчингүүд дээр ч Өөрийн Сүнсээ цутгана” (Иоел 2:28–29; Иосеф Смит—Түүх 1:41-ийг үзнэ үү).

Хэвлэх