2015
Эхлэл 1:26-27
2015 оны аравдугаар сар


Шат шатаар

Эхлэл 1:26–27

Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

Product Shot from October 2015 Liahona

26 Тэгээд Бурхан-Бид Өөрсдийнхөө дүр төрхийн дагуу Өөрсөдтэйгөө адилхан хүнийг бүтээж, далайн загас, огторгуйн шувууд, мал адгуус, бүх газар дэлхий, газраар мөлхөгч бүгдийг тэдэнд захируулъя хэмээн айлдав.

27 Тэгээд Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээв.

Бурханы дүр төрх

Ерөнхийлөгч Томас С.Монсон

“Өөрөөсөө илүү хүч чадалтай нэгэн байдаг гэдгийг мэдэх нь хүний үнэ цэнийг бууруулах бус, харин нэмэгдүүлдэг. Бид Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн гэдгээ ойлгох юм бол Түүнд залбирч хандах нь хэцүү түвэгтэй бус болохыг мэдэх болно. … Итгэлээр олж авдаг энэ мэдлэг нь дотоод тайван байдал болоод асар их амар амгаланг авчрах болно.”

Toмас С.Монсон, “The Lighthouse of the Lord,” Ensign, 1990 оны 11-р сар, 95-96.

Бид

Энэ үг олон тоон дээр хэрэглэгдсэн байгаа нь Бурхан өөр хүнтэй ярьж байгаа юм шиг сонсогдож байна. Тэрээр үнэхээр өөр хүнтэй ярьж байгаа юм. Иосеф Смит “Эхлэлд, Бурхдын тэргүүн Бурхдын зөвлөлийг хуралдуулж, тэд цуглаж, дэлхийг бүтээж мөн үүнийг хүмүүсээр дүүргэх төлөвлөгөөг хамтдаа бэлтгэсэн” хэмээн заажээ (History of the Church, 6:308). Энэ зөвлөлд Их Эзэн Есүс Христ болон өөр хүмүүс байсан (Moсе 2:26–27; Aбрахам 4:26–27-г үзнэ үү).

Өөрсдийн дүр төрхөөр

“Бурхан Өөрөө нэгэнтээ одоогийн бидэн шиг байсан бөгөөд эдүгээ өргөмжлөгдсөн хүмүүн Тэрбээр тэнгэрт хаан ширээндээ заларч байгаа билээ! Энэ бол агуу нууц юм. Хэрэв хөшиг өнөөдөр нээгддэг юм аа гэхэд … хэрэв та нар Түүнийг өнөөдөр харж чаддаг юм аа гэхэд, Тэрбээр дүр төрх, хэлбэр дүрсээрээ, яг л хүн шиг, өөрсөдтэй чинь адилхан болохыг та нар харах болно.”

Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иoсеф Смит (2007), 40

“Хүн бол Бурханы хүүхэд бөгөөд Түүний тэнгэрлэг дүр төрхөөр бүтээгдэж, тэнгэрлэг зан чанарыг хүлээн авсан ба дэлхий дээрх эцэг эхээс төрсөн нялх хүүхэд цаг нь болоход тэдэнтэй адил хүн болдог шиг селестиел эцэг эхээс төрсөн хүүхдүүд олон сая жилийн туршлагаар дамжуулан Бурхан болох чадвартай байдаг.”

Тэргүүн Зөвлөл, “The Origin of Man,” Improvement Era, 1909 оны 11-р сар, 81; Ensign, 2002 оны 2-р сар, 30.

Захируулъя

“Дэлхий ба үүн дээрх бүх зүйл нь хүмүүний гэр бүлийг тэтгэхийн тулд зохистой ашиглагдах ёстой. Гэсэн хэдий ч, бүх хүн энэ дэлхий ба үүн дээрх зүйлсийн эзэн нь бус, харин даамал нь бөгөөд Бурханы бүтээлүүдэд хэрхэн хандсанаараа Түүний өмнө хариуцлага хүлээх болно.”

“Environmental Stewardship and Conservation,” mormonnewsroom.org; мөн Сургаал ба Гэрээ 104:13–15-ыг үзнэ үү.

Эрэгтэй, эмэгтэй хүн

“Бүх эрэгтэй, эмэгтэй хүмүүс орчлон ертөнцийн Эцэг, Эхийн дүр төрхөөр бүтээгдсэн бөгөөд үнэхээр Бурханы хөвгүүд, охид юм.”

Тэргүүн Зөвлөл, “The Origin of Man,” Improvement Era, 1909 оны 11-р сар, 78; Ensign, 2002 оны 2-р сар, 29.

“Хүйс бол хувь хүний мөнх бус байдлын өмнөх, мөнх бус болон мөнх амьдралын тодорхойлолт ба зорилгын салшгүй шинж чанар юм.”

“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулганы материал, 129.