2015
Бамбартаа тос нэм: 30 өдрийн аян
2015 оны аравдугаар сар


Өсвөр үеийнхэнд зориулав

Бамбартаа тос нэм: 30 өдрийн аян

Сүмийн өсвөр үеийнхэн завгүй амьдралаасаа болоод сүнслэг зүйлүүдийн хувьд зогсонги хэв маягт орох нь амархан байдаг. Бид бараг л өдөр бүр нэгэн хэвийн байдлаар судраа уншиж, залбирч, шүтэн биширдэг бөгөөд яагаад сүнслэг хямралд орсноо гайхдаг.

Сүнслэг бамбараа илүү тод асаах хамгийн шилдэг аргуудын нэг нь ач холбогдол бүхий сүнслэг туршлагатай болох явдал юм. Гэхдээ энэ нь хэлэхэд амар ч хийхэд хэцүү. Тиймээс сүнслэг байдлаараа өсөхөд тань туслахын тулд энэхүү зөвлөгөөг өгч байна. Өмнө нь хэзээ ч хийж байгаагүй (эсвэл ховорхон хийдэг) сайн мэдээтэй холбоотой ямар нэг зүйлийн тухай бодоод, үүнийгээ нэг сарын турш хийхээр амла. Та нар жижиг зүйлээс эхэлж болно. Учир нь жижиг өөрчлөлтийг дадал хэвшил болгох нь илүү хялбар байдгийг та нар олж мэдэх болно. Сүнслэг байдлаараа өсөж, хөгжих зүйлийг хийж байх нь биднээс илүү их итгэл, хүчин чармайлт шаардаж магадгүй. Гэвч бид тэдгээрийг хийснээр Ариун Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгахаар урьж байдаг бөгөөд Тэнгэрлэг Эцэгт бүрэн итгэдгээ, мөн Түүнд илүү ойртох хүсэлтэй байгаагаа харуулдаг. Чамайг хийж эхлэхэд туслах хэдэн санааг харуулав: