Ааваасаа сурсан зүйл
Би санваарын эрх мэдэл, хүч чадлын талаар агуу зүйлийг ааваасаа сурсан.
Эцэг эх маань итгэлтэй хүмүүс байлаа. Аав маань Сүмийн гишүүн биш байсан ч гэр бүлийнхэнтэйгээ хамт Сүмийн цуглаанд ирдэг байв. Тэр тойргийн бэйсболын багийг дасгалжуулан, тойргийн скаутын үйл ажиллагаануудад оролцож, тусалдаг байсан.
Хөвгүүн байхдаа би долоо хоног бүр ааваасаа хэзээ баптисм хүртэх вэ гэж асуудаг байж билээ. Миний аав “Дэвид, би Сүмд орох нь зөв гэж мэдэрсэн үедээ л орох болно” гэж хариулдаг байв.
Нэг ням гарагт би ааваасаа хэзээ баптисм хүртэх гэж байгааг нь асуулаа. Тэр инээмсэглээд, надаас нэг зүйл асуусан юм. “Дэвид, танай сүм санваар дэлхийгээс авагдсан боловч тэнгэрлэг элчүүд сэргээсэн гэж заадаг. Хэрэв танай сүмд үнэхээр Бурханы сэргээгдсэн санваар байдаг бол танай сүмийн олон ах үүргээ биелүүлэхдээ яагаад манай сүмийн ах нараас ялгагдахгүй байгаа юм бэ?”
Би юу гэж хариулахаа мэдэхгүй байлаа. Би аавынхаа асуултад хариулж чадсангүй.
Би санваарыг атгадаг хүмүүс бусдаас өөр байх ёстой гэдгийг ойлгосон. Санваартнууд нь санваарын эрх мэдлийг хүлээн аваад зогсохгүй Бурханы хүчийг дамжуулахад зохистой мөн итгэлтэй байх хэрэгтэй.
Би аавдаа хэзээ ч муу жишээ үзүүлэхгүй гэж шийдсэн юм. Би сайн хүү байхыг л хүсдэг байв. Их Эзэн Өөрийнх нь санваарын эрх мэдлийг атгагч бид бүгдийг хэзээ ч, хаана ч шударга, журамтай сайн хөвгүүд байгаасай хэмээн хүсдэг.
Нэлээд хэдэн жилийн дараа аав маань баптисм хүртсэн. Түүнийг Аароны болон Мелкизедек санваарт томилох боломж надад тохиосон юм. Аавыгаа санваарын эрх мэдэл, хүч чадлыг хүлээн авахыг харах боломжтой байсан нь миний амьдралын онцгой үйл явдлуудын нэг байлаа.