2015
Есүс Христийн тэнгэрлэг зан чанар: Өрөвч нинжин сэтгэл
2015 оны арванхоёрдугаар сар


Айлчлагч багшийн захиас бичиг

Есүс Христийн тэнгэрлэг зан чанар: Өрөвч нинжин сэтгэл

Энэ материалыг залбирч судлаад, хуваалцах зүйлээ мэдэхээр эрэлхийл. Аврагчийн тэнгэрлэг зан чанаруудыг ойлгох нь Түүнд итгэх итгэлийг тань хэрхэн нэмэгдүүлж мөн харж ханддаг хүмүүсийн тань амьдралыг айлчлагч багшаар дамжуулан хэрхэн адисалж болох вэ? Нэмэлт мэдээлэл авах бол reliefsociety.lds.org вэбсайт руу орж үзнэ үү.

Халамжийн нийгэмлэгийн тэмдэг

Итгэл, гэр бүл, халамж

The daughter of Jairus in dressed in white and sitting up in bed. She is being held by her mother and her father holds her hand.

Иайрийн охин, Вилсон Онг

“Судруудад өрөвч сэтгэл гэдэг нь шууд утгаараа “хэн нэгэнтэй хамт зовох” гэсэн утгатай. Энэ нь түүнчлэн өөр хүнийг өрөвдөн хайрлаж, энэрэнгүй, нигүүлсэнгүй сэтгэлээр түүнд хандах гэсэн утгатай юм.”1

“Есүс өрөвч нинжин сэтгэлийн олон жишээг бидэнд үзүүлсэн” хэмээн ерөнхийлөгч Томас С.Монсон хэлжээ. “Бетзада цөөрөм дээрх өвчтэй хүн, завхайрч байгаад баригдсан эмэгтэй, Иаковын худаг дээрх эмэгтэй, Иайрийн охин, Мариа болон Мартагийн ах Лазарт тохиолдсон явдал зэрэг нь Иерихогийн зам дээр болсон тохиолдлуудыг төлөөлдөг. Тэдэнд бүгдэд нь тусламж хэрэгтэй байсан.

Бетзада цөөрөмд байсан хүнд хандан, ‘Бос. Дэвсгэрээ аваад, яв’ хэмээн Есүс хэлэв. Нүгэл үйлдсэн эмэгтэйд ‘Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд’ гэсэн зөвлөгөө өгсөн. Худгаас ус татаж байсан эмэгтэйд Тэр ‘мөнх аминд хүртэл оргилох булаг’ болох усыг өгсөн. Иайрийн нас барсан охинд ‘Бяцхан охин минь, Би чамд хэлж байна. Бос!’ гэж тушаав. Булшинд буй Лазарыг, ‘гараад ир’ гэж дуудсан.

Аврагчийн өрөвч нинжин сэтгэл хязгааргүй их байсан нь үргэлж харагддаг. … Бүгдээрээ зүрх сэтгэлээ нээж, жинхэнэ өрөвч нинжин сэтгэлийн амьд жишээ болсон Түүнийг оруулцгаая.”2

Нэмэлт судрууд

Дуулал 145:8; Зехариа 7:9; 1 Петр 3:8; Moзая 15:1, 9; 3 Нифай 17:5–7

Судруудаас

“Нөхөр бид хоёр 17 настай охиныхоо хажууд өвдөг сөхрөн, түүний амийг аврахыг гуйн залбирсан юм. Энэ удаад хариулт нь үгүй гэж байсан ч [Аврагч] биднийг … гашуудан зовж, өвдөж байхад маань бидний төлөө өрөвдөн энэрч байдгийг мэддэг болсон” гэж Халамжийн Нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх Линда С.Рийвс хэлжээ.3

“Аврагчийн амьдралаас миний хамгийн дуртай түүхүүдийн нэг нь Лазарын түүх юм. Судар бидэнд “Марта, түүний дүү [Мариа] болон [тэдний ах] Лазарыг нь Есүс хайрладаг байлаа” гэж хэлдэг.4 Лазар маш хүнд өвдсөн байна гэсэн үгийг Есүст хүргэсэн ба Есүсийг ирэх үед Лазар аль хэдийн нас барсан байлаа. Мариа Есүсийн байсан газар ирж, Түүнийг хараад хөлд нь унан уйлжээ. “Есүс түүний уйлахыг … хараад сүнс нь гүнээ шаналж, … уйлав” (Иохан 11:33, 35).

Энэ бол бидний үүрэг хариуцлага. Бид эхлээд өөрсдөө мэдэрч, харсны дараа Аврагч зөвхөн бидний гэм нүглүүдийг Өөр дээрээ аваад зогсохгүй, бидний юу мэдэрч, биднийг хэрхэн тайвшруулахыг мэдэж болохын тулд өвчин шаналал, зовлон бэрхшээл болоод гомдол цөхрөлийг маань түүнчлэн авсан гэдгийг мэдэрч, харахад Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдэд туслах ёстой.”5

Эшлэлүүд

  1. Судруудын удирдамж, “Өрөвч сэтгэл.”

  2. Томас С.Монсон, “The Gift of Compassion,” Лиахона, 2007 оны 3-р сар, 4–5, 8.

  3. Линда С.Рийвс, “Их Эзэн та нарыг мартаагүй,” 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 146.

  4. Линда С.Рийвс, “Их Эзэн та нарыг мартаагүй,” 145.

  5. Линда С.Рийвс, “Их Эзэн та нарыг мартаагүй,” 146.

Иайрийн охин, Вилсон Онг