2015
Христийн мэндэлсний баярын жинхэнэ утга учир
2015 оны арванхоёрдугаар сар


Биднийг дахин уулзтал

Христийн мэндэлсний баярын жинхэнэ утга учир

“The Real Christmas” Лиахона, 2005 оны 12-р сар, 12–15-аас авав.

Христийг амьдралдаа хөдөлгөгч хүч болгосон хүнд л Христийн мэндэлсний баяр жинхэнэ утгаараа ирдэг.

Паул галатчуудад бичсэн богино захидалдаа тэднийг Христийн талаар заасан зүйлд үл итгэж, тэдгээрийг орхиж байгаад маш их санаа зовж байгаагаа илэрхийлжээ. Тэр тэдэнд хандан “Намайг зөвхөн та нарын хажууд байхад ч биш, харин магтууштай үйлсийн дотор үргэлж хичээнгүй байх нь сайн юм. Хүүхдүүд минь, Христ та нарын дотор дүрээ олтол би төрөх зовлонг дахиж эдэлж байна” (Галат 4:18–19) хэмээн бичсэн. Өөрөөр хэлбэл, Паул Христ тэдний дотор “дүрээ олох” хүртэл зовж, тарчилж байна гэдгээ илэрхийлжээ. Энэ нь “Христ дотор” гэж хэлж байгаа нэг хэлбэр бөгөөд Паул бичсэн зүйлүүддээ үүнийг ахин дахин ашигласан байдаг.

Христ хүний амьдралд төрөх боломжтой бөгөөд ийм зүйл үнэхээр тохиолдох үед хүн “Христ дотор” буюу Христ түүний дотор “дүрээ олсон” байдаг. Энэ нь бид Христийг зүрх сэтгэлдээ хүлээн авч, Түүнийг амьдралынхаа хамтрагч болгодог гэсэн санааг илэрхийлдэг. Тэр зүгээр нэг үнэн төдий эсвэл түүхийн баримт төдий бус харин газар бүрийн, бүх цаг үеийн хүмүүсийн Аврагч билээ. Биднийг Христтэй адил байхыг хичээх үед Тэр бидний дотор “дүрээ олох” ба бид хаалгаа нээвэл Тэр орж ирж, бид Түүний зөвлөгөөг эрэлхийлбэл Тэр бидэнд зөвлөх болно. Христ бидний дотор “дүрээ олсон” байхын тулд бид Түүнд болон Түүний Цагаатгалд итгэх ёстой. Христэд ийнхүү итгэж, Түүний зарлигуудыг сахих нь бидэн дээр тавьсан хориг биш юм. Эдгээрээр дамжуулан хүмүүн нь эрх чөлөөтэй болдог. Энэхүү Энх Амгалангийн Ханхүү оюун санааны амар амгаланг өгөхөөр хүлээж байдаг бөгөөд энэ нь бид бүгдийг тэрхүү амар амгаланг түгээгч болгож чадна.

Христийг амьдралдаа хүч чадал өгөгч, эрчимтэй хөдөлгөгч хүч болгосон хүнд л Христийн мэндэлсний баяр жинхэнэ утгаараа ирдэг.

Жэймс Валлинфорд Христийн мэндэлсний баярын тухай бодож байхдаа эдгээр мөрийг бичжээ:

Христийн мэндэлсний баяр нь нэг өдөр эсвэл нэг улирал биш харин зүрх сэтгэл, оюун санааны байдал юм.

Хэрэв бид хөршүүдээ өөр шигээ хайрлаж байвал;

Хэрэв бид эд баялагтай ч гэсэн сүнсэн дотроо ядуу байж, ядуу байсан ч ач ивээлд баян байвал;

Хэрэв бидний энэрэл өөрийгөө бодолгүй удаан тэсвэрлэж мөн сайхан сэтгэлтэй байвал;

ах маань талх гуйхад бид оронд нь өөрсдийгөө өгдөг байвал, хэрэв өдөр бүр бага ч гэсэн боломжоор эхэлж мөн амжилт бүтээлээр төгсдөг бол

өдөр бүр Христийн өдөр байх бөгөөд Христийн мэндэлсний баяр үргэлж ойр байх болно.

(In Charles L. Wallis, ed., Words of Life [1966], 33) …

An older couple sitting on their bed in Thailand praying together.

Хэрэв та нар Христийн мэндэлсний баярын жинхэнэ утга учрыг олж, үүний сайхныг мэдрэхийг хүсэж байвал би та нарт нэг зөвлөгөө өгье. Энэ жилийн Христийн мэндэлсний баярыг тэмдэглэх үеэр зүрх сэтгэлээ Бурханд хандуулах цаг гарга. Нам гүм цаг мөчүүдэд, чимээгүй газарт өвдөг сөгдөөд, ганцаараа эсвэл хайртай хүмүүсийнхээ хамт өөрт чинь ирсэн сайн зүйлүүдийн төлөө талархал өргөж, Түүнд үйлчилж, Түүний зарлигуудыг сахихыг эрмэлзэх үед Түүний Сүнсийг өөрийнхөө дотор оршихыг хүс. Тэрээр та нарын гараас хөтлөх ба Түүний амлалтууд биелэх болно.