Бага насны хүүхдүүдэд зориулав Христийн мэндэлсэн түүх Олон жилийн өмнө Мариа гэдэг бүсгүй, Иосеф гэдэг залуутай гэрлэх гэж байлаа. Мариа, Иосеф хоёр Бурханы хүслийг биелүүлдэг сайн хүмүүс байв. Нэгэн өдөр тэнгэр элч Мариа дээр ирж, түүнийг хүүхэдтэй болно гэж хэлэв. Хүүхдийг Есүс хэмээн нэрлэ гэж тэнгэр элч түүнд хэлэв. Тэр бяцхан хүү Бурханы Хүү, Аврагч байх болно. Мариа, Иосеф хоёр татвар төлөхийн тулд Бетлехем нэртэй хот руу аялах хэрэгтэй болжээ. Хот дүүрэн хүнтэй байв. Тиймээс Мариа, Иосеф хоёр малын хашаанд хоноглов. Тэр шөнө бяцхан хүү Есүс мэндэлжээ! Тэнгэрт нэгэн шинэ од үзэгдэв. Үүнээс холгүй хээр талд хоньчид хонио хариулж байжээ. Тэнгэр элчүүд буун ирж, Аврагч мэндэлснийг хоньчдод хэлжээ. Хоньчид бяцхан Есүсийг олж, шүтэн бишрэхээр явав. Алс газар мэргэн хүмүүс шинэ одыг харав. Энэ нь Аврагч мэндэлсний тэмдэг гэдгийг тэд мэдэж байв. Тэд Есүсийг олох хүртлээ уг одыг дагаж явлаа. Тэд Түүнд бэлэг өгч, Түүнийг шүтэн бишрэв. Мэргэн хүмүүсийг явсны дараа нэгэн тэнгэр элч Иосеф дээр иржээ. Нэгэн муу хаан Есүсийг гэмтээхийг хүсэж байгаа гэж тэнгэр элч хэлэв. Тэдний гэр бүл аюулгүй байхын тулд Египет рүү нүүх ёстой гэж тэнгэр элч хэлжээ. Иосеф, Мариа, Есүс гурав Израильд эргэж ирэхэд аюулгүй болтол Египетэд амьдарчээ. Есүс Назар хэмээх хотод өсөж торнисон юм. Тэр тусч, сайхан сэтгэлтэй, дуулгавартай байж сурчээ. Тэрээр бидний Аврагч болохын тулд сурах хэрэгтэй байсан бүхнийг сурсан. Тэр үргэлж Өөрт нь зориулсан Бурханы төлөвлөгөөг дагадаг байв. Бид Христийн мэндэлсний баяраар Есүс Христийн төрөлтийг тэмдэглэдэг. Христийн мэндэлсний баярын нэг хэсэг болох энэ хүмүүсийн зургийг зааж үзүүл. Бурханы хүссэн зүйлийг хийснээр бид Мариа, Иосеф нартай адил байж чадна. Бид Есүс Христийг дагаснаар хоньчидтой болон мэргэн хүмүүстэй адил байж чадна. Бид бусдад Христийн мэндэлсний баярын бодит түүхийг ярьснаар тэнгэр элчтэй адил байж чадна. Мөн бид Есүсийн жишээг дагаснаар Түүнтэй адил байж чадна! Зураг чимэглэлийг Симини Блокэр