Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой
Золиослолыг илтгэсэн хормогч
Кандис А.Гровер, АНУ, Айдахо
Олон жилийн өмнөх Христийн мэндэлсний нэгэн баяраар надад баяр мэдрэх сөхөө байсангүй. Миний нөхөр Энди ханиад хүрээд, улмаар энэ нь эмчилгээний дараа уушгинд нь нөлөөлж, мэс засал, улаан хоолойн эмчилгээ бас болгоомжлоод, эд эсийн шинжилгээ зэргийг хийлгэж байж аюулгүй болсон юм. Биднийг шинэ байшинд нүүж орохоос нэг долоо хоногийн өмнө тэр мэс засал хийлгэв.
Христийн мэндэлсний баяр болохоос хэдэн долоо хоногийн өмнө би хөрш Жинэе дээрээ айлчилсан юм. Тэр надаас баярын бэлтгэлээ хангасан эсэхийг асуув. Би бэлэн болно гэж бодсон учраас тийм гэж хэлсэн. Би жил бүр Христийн мэндэлсний баярын өмнөхөн эмээтэйгээ хамт жигнэмэг хийдэг гэдгээ хэлж, охиддоо зориулан хормогч хийхийг хүсэж байгаа боловч хийж амжихгүй байх гэдгээ хэлэв.
Долоо хоногийн дараа би гацуур модныхоо хажууд, олон юм хөглөрсөн сандал дээрээ сууж байлаа. Охид маань орондоо орчихсон, Эндиг оффистоо ажиллаж байхад би хонх дуугарахыг сонсов. Намайг хаалгаа нээтэл Жинэе гурван хайрцагтай юм барьчихсан, будрах цасан дунд зогсож байлаа.
Би “Ороод ир” гэж хэлэхдээ, тэрээр гайхаж байгааг минь мэдэрсэн гэж бодож байв.
“Баярлалаа, гэхдээ би удахгүй буцаж явах хэрэгтэй” гэж тэр хэлэв. “Эдгээрийг танай охидод зориулж хийсэн юм” гэсээр
Жинэе надад хайрцагнуудаа өглөө.
“Дотор нь хормогчнууд байгаа юм. Хамгийн сайн нь биш ч гэсэн би өнөөдөр оёж дуусгалаа” гэж тэр хэлэв.
Би гайхсанаа, баярлалаа гэж хэллээ. Бид хоёр тэврэлдэж, дараа нь би түүнийг гэр рүүгээ явахыг харсан юм.
Би сандал дээрээ буцан сууж, хайрцган дээрх цагаан атласан туузыг тайллаа. Хайрцгийг нээхэд дотор нь Христийн мэндэлсний баярын материалаар хийсэн гар хийцийн хормогч байв. Би эрхий, долоовор хоёр хуруугаараа оёдлыг тэмтрэх зуураа Жинэегийн талаар бодлоо. Тэр нэг нас өнгөрч байгаа хоёр ихэртэйгээ нийлээд дөрвөн жижиг хүүхэдтэй. Тэр төгөлдөр хуур заадаг бөгөөд тойрогтоо ачаалал ихтэй, чухал дуудлагат ажил хийдэг.
Тэр хэдий завандаа хормогч хийснийг бодож олохыг хичээсэн ч түүнд ямар ч цаг байхгүй гэдгийг би ойлгосон. Тэр цаг зав гаргасан байв.
Жинэегээр дамжин ирсэн Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдрэхэд миний нулимс урсаж байв. Би “[Түүний] хайрын мутарт” (С ба Г 6:20) тэврүүлж байхдаа халуун дулаан мэдрэмж ба тайтгарлыг мэдэрсэн.
Биднийг хормогч бэлгэнд авснаас хойш олон жил өнгөрчээ. Хормогчнууд охидод маань таарахаа больсон ч би тэдгээрийг шүүгээндээ гялалзаж өнгө оруулсан дэгээнээс оосроор нь өлгөж хадгалдаг. Би Жинэегийн бэлгийг харах болгондоо тэр орой мэдэрсэн тайтгарал, хайрыг санадаг. Энэ бэлэг илчлэлт хүлээн авахад зохистой, үйлчлэл хийхэд бэлэн Есүс Христийн шавь байх хүслийг маань надад сануулдаг.