2015
Судруудыг унших нь Спэнсэрт тусалдаг байв
2015 оны арванхоёрдугаар сар


Судруудыг унших нь Спэнсэрт тусалдаг байв

“Би ариун судруудыг унших дуртай. Унших бүрдээ би Сүнс зүрх сэтгэл дотор минь дүүрч байгааг мэдэрдэг” (Children’s Songbook, 109).

Product Shot from December 2015 Liahona

Эхнэр бид хоёрыг гэрлээд удаагүй байхад ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл (1895–1985) Сүмийн гишүүдийг өдөр бүр гэр бүлтэйгээ хамт судруудыг уншиж байхад урамшуулсан. Бид бошиглогчийг дагахыг хүссэн учраас хоёулаа хамт уншихаар, дараа нь ирээдүйд төрөх хүүхдүүдтэйгээ хамт уншихаар шийдсэн юм.

Олон жилийн дараа бид хоёр бага хүү Спэнсэрийг оролцуулаад таван хүүхэдтэй болсон.

Спэнсэрийг зургаан настай байхад эхнэр бид хоёр хэдэн өдөр гэрээсээ явж, хүүхдүүдээ асрагчтай нь үлдээж билээ. Гэртээ эргэж ирээд би Спэнсэртэй хамт суугаад, биднийг байхгүйд бүх зүйл ямар байсныг асуув.

Тэр унтаж чадахгүй байсан гэж хэлсэн. Яагаад сайн унтаж чадахгүй байсныг нь асуухад тэр хэсэг зуур бодсоноо мэдэхгүй гэв.

Тэр орой бид гэр бүлээрээ орой бүр хийдэг зүйл болох Мормоны Номыг хамтдаа уншсан юм.

Гэв гэнэт Спэнсэр “Энэ байсан байна!” гэж дуу алдлаа. Би түүнээс юун тухай ярьж байгааг нь асуув. “Иймээс л би шөнө унтаж чадахгүй байсан юм байна.”

“Чи яагаад унтаж чадахгүй байсан гэж?” гэж би асуулаа.

“Та хоёрыг байхгүй байхад бид судруудаа уншаагүй. Би судруудыг уншихад мэдэрдэг зүйлд дуртай.”

Судрыг өдөр бүр унших нь бидэнд тайтгарал, амар амгалан, Ариун Сүнсний удирдамжийг авчирдаг гэдгийг Спэнсэр ойлгосон байжээ.

Бид судруудыг өдөр бүр уншвал тэдгээрт дуртай болж чадна. Бид үүнийг хийснээрээ Ариун Сүнсээр удирдуулж, Тэнгэрлэг Эцэг биднийг хүчирхэгжүүлэх болно.

Зураг чимэглэлийг Дани Жөүнс