2015
Гэр бүлийн үдшийн санаа
2015 оны арванхоёрдугаар сар


Гэр бүлийн үдшийн санаа

Энэ дугаарт гэр бүлийн үдшээр ашиглаж болох өгүүлэл, үйл ажиллагаануудыг оруулсан. Доор хоёр жишээ өгөгдсөн болно.

The holdings attached to this bib record are part of the 1990 acquisition of Carl Bloch paintings. The painting was cleaned and restored prior to being photographed by Danish photographer Hans Petersen.

Христ хараагүй хүнийг эдгээсэн нь, Доменико Фиаселла, John and Mable Ringling урлагийн музейн зөвшөөрлөөр нийтлэв, баруун гар талд: Амгалан шөнө, Карл Хэнрик Блок

“Амар амгалан бай,” 34-р хуудас: Ахлагч Кристоффэрсон биднийг энэ жилийн Христийн мэндэлсний баяраар нам гүм орчинд суугаад, бяцхан хүү Есүсийн тухай бодох цаг гаргахад урьсан. Гэр бүлээрээ уг өгүүллийг уншсаныхаа дараа Аврагчийн төрөлтийн тухай судруудыг уншин, Сүмийн дуулал дуулж эсвэл Библийн видео бичлэгүүдийг үзэж (Biblevideos.org сайт дээр байгаа), бишрэл хүндэтгэлийн сүнсийг урих талаар бодож үз. Хүн бүрд Аврагчийн төрөлтийн тухай болон энэ нь тэдний хувьд ямар утга учиртай болохыг бодох цаг гаргаж өг. Та бодол санаагаа бичиж тэмдэглэх хүсэлтэй хүмүүст зориулан тэмдэглэлийн дэвтэр эсвэл цаас бэлтгэж болно. Хэрэв тэд хуваалцах хүсэлтэй байвал бодол санаагаа хуваалцахад урь.

Христийн мэндэлсний баярын видео бичлэг,Mormon.org: Танай гэр бүл энэ жилийн Христийн мэндэлсний баярын видео бичлэгийг ашиглан, бусадтай сайн мэдээг хуваалцаж болох арга замуудыг бодож үз. Та Христийн мэндэлсний баяраар найзууддаа зориулж амттан хийгээд, видео бичлэгийн вэб хаягийг бичсэн мэндчилгээтэй хамт хүргэж өгч болно. Та түүнчлэн гэр бүлээрээ олон нийтийн сүлжээ ашиглан, видео бичлэгийг хэдэн хүнтэй хуваалцаж болох талаар зорилго тавьж болно. Найзуудаа гэртээ авчирч, видео бичлэгийг хамт үзэхэд урьж болно.