2015
Христийн мэндэлсний баярын утга учрыг хэрхэн ойлгох вэ
2015 оны арванхоёрдугаар сар


Сүмийн удирдагчдын хариултууд

Христийн мэндэлсний баярын утга учрыг хэрхэн ойлгох вэ

Христийн мэндэлсний баярт зориулсан Тэргүүн Зөвлөлийн 2010 оны онцгой цугларалт дээр хэлсэн үгээс авав.

Зураг
A baby representing the baby Jesus lying in a manger. The hands of a woman representing Mary are seen touching the baby.

Бид Христийн мэндэлсний баярын жинхэнэ утгыг тунгаан бодсоноор үүнд бэлтгэхдээ Христийг болон Түүний захиасыг хүлээн авахад өөрсдийгөө бэлтгэж байдаг билээ. Энэ бэлтгэх үеэр судалж, тунгаан бодож, хэрэгжүүлж болох гурван зүйлийг би санал болгомоор байна.

Нэгдүгээрт, бидний Аврагч мэндэлсэнд баяс. Бид Бурханы Хүү, бүхнийг Бүтээгч, бидний Мессиа мэндэлсэнд баярладаг. Бид Хаадын хааныг дэлхийд ирж, тэжээлийн тэвшинд төрөөд, төгс төгөлдөр амьдарсанд баярладаг. Есүсийг төрөхөд тэнгэрийн баяр хөөр халиглан байсан (Лук 2:8–14-ийг үзнэ үү).

Хоёрдугаарт, бидний амьдралд Түүний үзүүлж байгаа нөлөөг тунгаан бод. Энэ баяр бол Бурханы Хүүг дурсан санаж, Түүний нэрийг өөрсөд дээрээ авах шийдэмгий байдлаа шинэчлэх цаг үе мөн. Энэ бол өөрсдийн амьдралыг дүгнэж, бидний бодол, сэтгэл, үйлс маань зөв байгаа эсэхийг шалгах цаг үе юм. Энэ нь дурсамж, талархал, уучлалын цаг үе байх болтугай. Есүс Христийн Цагаатгалыг болон энэ нь бидний амьдралд ямар хамаатайг тунгаан бодох цаг үе байгаасай. Хамгийн гол нь Бурханы үгийн дагуу амьдарч, Түүний зарлигуудыг дагах өөрсдийн гэрээг шинэчлэх, дахин амлалт өгөх цаг үе байх болтугай. Ингэснээр бид Түүнийг ямар ч гэрэл, бэлэг, үдэшлэгээс илүүтэй хүндлэх болно.

Гуравдугаарт, Түүний ирэхийг тууштай харуулдан хүлээцгээ. Христийн мэндэлсний баярын энэ улирал ихэвчлэн өнгөрснөө дурсаж, Их Эзэний төрөлтийг тэмдэглэх үе байдаг боловч надад энэ үе нь ирээдүйг харах цаг үе мэт санагддаг. Бүгдээрээ урагш харцгаая. Түүний ирэх тэрхүү адислагдсан өдөрт бэлтгэцгээе. Түүний ирэхийг харуулдан хүлээсэн тэдгээр эртний хүний адил мэргэн байцгаая.

Энэ улирлаар болон үргэлжид бид бүгд Аврагчийн төрөлтийн үйл явдлын цэвэр нандин байдлыг олж харж, Түүний амьдрал, заасан зүйл, бидний төлөө хийсэн золиослолд чин сэтгэлээсээ талархах талархлыг мэдэрнэ гэж би залбирч байна. Энэ талархал нь Түүнийг дагах бидний хичээл зүтгэлийг шинэчлэх болтугай. Мөн энэ талархал нь биднийг гэр бүл, сүм, найз нөхдөд маань улам ойртуулах болтугай. Бид бүгд амилсан Христ энэ дэлхий дээр бидний Аврагч, Хаан, Их Эзэн болж дахин алхах тэрхүү адислагдсан мөчийг тууштай харуулдан хүлээцгээе.

Хэвлэх