2015
Христийн мэндэлсний баярын үеэр үйлчлэл хийх арга замууд
2015 оны арванхоёрдугаар сар


Өсвөр үеийнхэнд зориулав

Христийн мэндэлсний баярын үеэр үйлчлэл хийх арга замууд

Ерөнхийлөгч Монсон асрах төвүүдэд буй өндөр настангууд дээр айлчлах, ялангуяа Христийн мэндэлсний баяраар тэдэн дээр очих цаг гаргадаг. Зарим хүн өөрсөд дээр нь хүмүүс айлчилж ирсэнд баяртай байдаг бол хэзээ ч ирэхгүй хүмүүсийг айлчилж ирнэ гэж найдаж буй хүмүүс ч бас байдаг тухай тэр ярьсан. Энэ Христийн мэндэлсний баяраар хэн нэгнийг хүлээж буй хүмүүс байгаа бөгөөд та тэр хүн нь байж болно.

Дараах зүйлүүд нь энэ Христийн мэндэлсний баяраар хэнийг ч ганцаардуулахгүй байх цөөн хэдэн зүйлийн жагсаалт юм. Баярын үеэр амьдардаг газрынхаа хүмүүст туслах өөр арга замуудыг бодож олоорой. “Таныг айлчлан ирэхийг хүлээж буй хэн нэгэн байна уу?”

  • Тойрог эсвэл салбарынхаа номлогчдод болон ганц бие, настай гишүүдэд зориулан Христийн мэндэлсний баярын ил захидал бич.

  • Орон нутгийнхаа байгууллагатай хамтран сайн дурын ажил хий.

  • Найзууддаа болон хөршүүддээ Мормоны Номыг Христийн мэндэлсний баярын бэлэг болгон өг.

  • Тойргийнхоо эсвэл гэр бүлийнхээ өндөр настай хүмүүсийн гэрээр айлчил.

  • Амттан хийж, хөршүүддээ хүргэж өг.

Орон нутагтаа үйлчлэл хийх илүү олон санаа авахыг хүсвэл, lds.org/topics/humanitarian-service/help вэб хуудас руу орно уу.

Хэвлэх