Лиахона
Есүс Христээс тайтгарал олох нь
2024 оны 9-р сар


“Есүс Христээс тайтгарал олох нь,” Лиахона, 2024 оны 9-р сар.

Энэ дугаарт тавтай морилно уу

Есүс Христээс тайтгарал олох нь

Энэ сард бид Ирээд, Намайг дага гарын авлагаас судалж, нэгэн онцгой содон үйл явдлын талаар уншиж байгаа. Амилсан Христ Америк тивд айлчлан, нифайчуудыг “Хавирган талын сорвинд минь та нар гараа хүргэж болохын тулд, мөн түүнчлэн миний мутар дахь мөн хөлөн дэх хадаасны ормуудыг та нар тэмтэрч болохын тулд над дээр нааш ирэгтүн, тиймээс би бол Израилын Бурхан, мөн бүх дэлхийн Бурхан, мөн дэлхийнхний нүглүүдийн төлөө егүүтгэгдсэнийг та нар мэдэж болно” (3 Нифай 11:14) хэмээн урьдаг.

Есүс Христ нифайчуудыг ийн урихдаа, биднийг ч мөн ирж, хувь хувьдаа Түүнийг мэдэрч, Түүнтэй гэрээт харилцаа тогтооход урьдаг. Тэр биднийг ингэж хайрлаж, бидэнтэй хамт байхыг хүсдэгт би хэчнээн их талархаж байна гээч. Түүний ачаар бид хэзээ ч ганцаараа биш. Би өөрийнхөө нийтлэлд “Бид гэрээнүүдээрээ дамжуулан Их Эзэнтэй хүчирхэг арга замаар хамтрах заяатай байсан” (44-р хуудас) гэж хуваалцсан. Бид өдөр бүр ариун нандин гэрээнүүдийг сахихыг сонгосноор Есүс Христ дээр ирж, улмаар Түүний хайр, тусламжийг өөрсдийн болон гэр бүлийнхнийхээ амьдралд аваачих харилцааг бий болгодог.

Бид хишиг хүртсэнийхээ дараа ариун сүмийн гарментыг өмсөх нь бидэнд Есүс Христийг сануулдаг хэмээн ерөнхийлөгч Жэффри Р.Холланд “Ариун санваарын гармент” (4-р хуудас) нийтлэлдээ тайлбарлажээ. Гэрээнүүдээ сахиж, гарментаа өмсөх нь Аврагчийн хамгаалалт, хүч чадлыг илүү их олж авах боломжийг бидэнд олгоно гэсэн Тэргүүн зөвлөлийн амлалтыг тэр хуваалцсан.

Би Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёр танд хайртайг мөн Есүс Христ бидний эрж хайж буй тайтгарлыг өгөх тэрхүү зорилгын тулд ирсэн гэдгийг гэрчилж байна. Есүс Христ бол тайтгарал.

Хүндэтгэсэн,

Кристин М.Еий

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх

Христ хараагүй хүнийг эдгээж буй нь

“Би ертөнцөд байгаа үедээ ертөнцийн гэрэл байна гэж хариулав.

Ингэж хэлээд, Тэр газар нулимж, шүлсээрээ шавар зуурч, сохрын нүдийг шавраар шаваад,

Яв. Силоамын цөөрөмд угаа гэв. Тэр явж, угаагаад хараатай болоод эргэж иржээ.”

Тэрээр сохор хүний нүдийг тосолсон нь, Волтэр Рэин