Лиахона
Бошиглогчийн төлөө талархъя
2024 оны 9-р сар


“Бошиглогчийн төлөө талархъя,” Лиахона, 2024 оны 9-р сар.

Эцэг эхчүүдэд зориулав

Бошиглогчийн төлөө талархъя

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Хавайд нэгэн эмэгтэйтэй гар барьж байгаа нь

2019 оны 5-р сарын 16-нд ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Номхон далайн орнуудад тохинуулах үеэрээ Хавайн Кона дахь хожмын үеийн гэгээнтнүүдтэй мэндчилж байгаа нь.

Эрхэм хүндэт эцэг эхчүүд ээ,

Энэ сард ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон 100 насныхаа ойг тэмдэглэж байна. Тэр болон бусад бошиглогч хэрхэн биднийг Есүс Христ рүү чиглүүлдгийг энэ дугаарын нийтлэлээр онцолж байгаа билээ.

Өсвөр үеийнхний хувьд бошиглогчийг дагах нэг арга зам бол семинарт тогтмол явах, судруудыг өдөр бүр судлах түүний урилгыг хүлээн авах явдал юм. Ийн үйлдсэн хүмүүст хувийн илчлэлт хүлээн авч сурах, амьдралын хэцүү асуултуудад хариулт авах, Аврагчийг таньж мэдэх зэрэг гайхалтай адислалуудыг тэр амласан. Танай өсвөр насны хүүхдүүд бошиглогчийн энэхүү урилгыг сонсож байсан уу? Дэлгэрэнгүй мэдээллийг seminary.ChurchofJesusChrist.org-оос авна уу.

Сайн мэдээний ярилцлага

Гэрээнүүдээ сана

Ерөнхийлөгч Жэффри Р.Холландын 4-р хуудас дээрх нийтлэлээс бид хишиг хүртсэнийхээ дараа гэрээгээ сахиж, ариун санваарын гарментыг өмсөх нь хэрхэн хамгаалалт болж, биднийг Сүнсэнд ойр байлгадаг талаар мэдэж авна. Та уг нийтлэл дэх эшлэлийг гэр бүлийнхэнтэйгээ хуваалцаж, гармент өмсөх нь хэрхэн “дотоод амлалтын гадаад илрэл” болох тухай ярилцаж болно. Шавь байх шийдвэр төгс байдлаа үзүүлэхийн тулд бид өөр ямар гадаад илрэлийг харуулдаг вэ?

Зарлигуудыг сахь

Ахлагч Айзак К.Моррисон ерөнхийлөгч Нэлсоноос эхнэр, хүүхдүүдэд нь зориулж захиас өгөхийг хүсжээ. Бошиглогч түүнд “Зарлигуудыг сахь” гэж хэлээрэй гэж хариулсан. (20-р хуудас-ыг үзнэ үү.) Та хүүхдүүдээсээ “Хэрэв бошиглогч чиний ширээнд ирж суугаад, чамд зарлигуудыг сахь гэж хэлбэл чи хэрхэн өөрөөр сонгох байсан бэ?” гэж асууж болох юм.

Бошиглогчийг дага

Бошиглогч Нэлсон энэ сард 100 нас хүрч байна! Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс бошиглогчоос авсан зарим сургамжаа хуваалцав (12-р хуудас-ыг үзнэ үү). Таны хүүхдүүд бошиглогчоос юу сурсан бэ? Тэдэнд таалагдсан захиас эсвэл онцгой цугларалт байна уу? Бодлоо хуваалцаарай. Та түүний видео захиасыг үзэж болно.