Лиахона
Исландын Рейкьявик
2024 оны 9-р сар


“Исландын Рейкьявик” Лиахона, 2024 оны 9-р сар.

Сүм энд бий

Исландын Рейкьявик

Зураг
Дэлхийн газрын зураг дээр Исландыг дугуйлсан байгаа нь
Зураг
Исландын хад чулуу, цөөрмийн зураг

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн анхны номлогчид 1851 онд Исландад иржээ. 20-р зуунд олон гишүүн өөр улс орон руу шилжин суурьшсан. Харин одоо Исланд дахь Сүмийн гишүүд янз бүрийн орноос ирсэн хүмүүс байдаг бөгөөд уугуул исландчуудаас олон хүн Есүс Христийн сайн мэдээг номлох, шинэ хөрвөгчдөд Сүмийг удирдахад нь туслахаар эргэн иржээ. Хэдий тоогоор цөөн ч тэд хоорондоо нягт холбоотой хамт олон юм. Исланд дахь Сүмд:

  • 380 гишүүн (ойролцоогоор)

  • 4 салбар (нэг нь испани хэлтэй)

  • 1 Гэр бүлийн түүхийн төв бий

Нэгэн хамт олон болсон гэгээнтнүүд

Исландын гишүүд бие биедээ итгэж найддаг. Бэттина Гуднасон нөхрөө нас барахад эргэн тойрныхоо гэгээнтэн гэр бүлээс тайтгарал олсон юм. Тэрээр: “Сүмийн гишүүд намайг байнга хүрээлэн, надтай хамт байдаг байсан. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бидний эргэн тойронд юу болж байгааг мэддэг гэдгийг би зүрх сэтгэлдээ мэдэрдэг. Тэд биднийг нэрээр маань мэддэг” гэж хэлэв.

Зураг
Бэттина Гуднасон

Хэвлэх