Лиахона
Бид амьд бошиглогчоо гэрчилж байна
2024 оны 9-р сар


“Бид амьд бошиглогчоо гэрчилж байна,” Лиахона, 2024 оны 9-р сар.

Бид амьд бошиглогчоо гэрчилж байна

Бурхан минь, бошиглогч дуудсанд талархъя.

Зураг
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны инээж буй гэрэл зураг

Би ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоныг Бурханы бошиглогч гэдгийг мэддэг бөгөөд Бурханыг түүнтэй ярилцдагт талархдаг. Ерөнхийлөгч Нэлсоны биднийг гэх хайр бол Бурханы хайрын илрэл юм. Би ерөнхийлөгч Нэлсонд хайртай. Түүний хэлдэг амлалтууд Бурханых.

Жастин Хинаутан, Филиппин

Зураг
Раин Хюүм

Ерөнхийлөгч Нэлсон надад өнөө үеийн хамгийн чухал зүйл бол гэрээнүүдээ эрхэмлэн дээдэлж, Христийг сонгох явдал гэж заадаг.

Раин Хюүм, Шинэ Зеланд

Би бошиглогч Рассэлл М.Нэлсонд их талархдаг. Тэр бол энэхүү эцсийн өдрүүдэд биднийг удирдаж, хүчирхэгжүүлэхээр Бурханаар дуудагдсан хүн гэдгийг би гэрчилж байна. Хэрэв бид түүний зөвлөгөөг дагавал бүх зүйл сайн сайхан байх болно.

Нэлсон Алмэйда, Кабо-Верде

Зураг
Брэнда Боил

Нэлсон ерөнхийлөгч өө, бидэнд Тэнгэрлэг Эцэгийн маань мэргэн ухааны үгсийг хайрладагт бид чин сэтгэлээсээ талархаж байна. Хүндэт бошиглогч минь, Бурхан таныг адислах болтугай!

Брэнда Боил, Шотланд

Зураг
Туонг Пүтэри

Ерөнхийлөгч Нэлсон, таны урамшуулан зоригжуулдаг сургаалд баярлалаа. Бид танд хайртай.

Туонг Пүтэри, Камбож

Ерөнхийлөгч Нэлсоны бошиглогчийн хувиар үзүүлдэг хайр, хуваалцдаг ойлголтод би маш их талархдаг. Ариун сүмийн талаар хэлсэн түүний үг намайг хишиг хүртэхэд хөтөлсөн. Түүний залуучуудад зориулсан онцгой цугларалт надад Бурханы хүүхэд гэх мөн чанараа танихыг сануулсан бас тараагдсан Израилыг цуглуулахыг уриалсан нь манай гэр бүл, тойргийнхны байнгын сэдэв болсон. Хамгийн гол нь тэр надад Аврагчдаа илүү ойртоход тусалсан.

Грэйс Бөрт, Америкийн Нэгдсэн Улс

Зураг
Ана Монтояа

Бидний хайрт бошиглогч Рассэлл М.Нэлсоны заасан зүйлсийн талаар би сайтар тунгаан бодлоо. Түүний сургаалууд амьдралд минь урам хайрласан. Түүний бошиглолын үгс энэ эмх замбараагүй, зөрчилдөөнтэй дэлхийд үргэлжлүүлэн урагшилж, сайн мэдээний дагуу илүү бүрэн дүүрэн амьдрахад түлхсэн. Энэ цаг үед үе тэнгийнхэнтэйгээ зөрчилдөхөөс зайлсхийхийн тулд амар амгалангийн сүнстэй байхыг уриалдаг бошиглогч бидэнд байгаа гэдгийг ойлгосноор би аюулгүй байдлыг мэдэрдэг. Би түүний сургаалыг эрхэмлэдэг.

Ана Монтояа, Гондурас

Зураг
Дэвид Г.Фэрнандэс

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бол хожмын үе дэх Бурханы бошиглогч гэх баттай гэрчлэл надад бий. Түүний даруу, энгийн байдлыг мөн хүмүүсийг хэрхэн хайрладгийг нь ойроос мэдрэх завшаан надад тохиосон. Тэр бол үнэхээр энэхүү онцгой цаг үед Бурханы хаант улсыг удирдахаар сонгогдсон хүн юм. Би түүний зөвлөгөөг сонсож, дагасан ба энэ нь зөв шударга амьдарч, мөнх бус амьдралын сорилт бэрхшээлийг даван туулахад намайг чиглүүлсэн. Би ерөнхийлөгч Нэлсонд маш их хайртай. Тэр бидэнд урам зориг хайрлан, дэлхий даяар ариун сүм барихыг зарлаж, улмаар Израилыг цуглуулан, Бурханы хаант улсыг урагшлуулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байгааг би мэднэ.

Дэвид Г.Фэрнандэс

Зураг
Саул Алфрэдо Рохас дэ Лэон

2019 оны 8-р сарын 24-нд бошиглогч испани хэлээр ярин, бидэнд Их Эзэний тушаалуудыг сахихыг заасан. Бошиглогч бидний хэлийг сурах гэж хичээснийг хараад би Есүс Христийн хайрыг маш хүчтэй мэдэрсэн. Бурхан амьд бошиглогчоор дамжуулан бидэнд зааж, биднийг хамгаалж, хөтөлж, адисалдаг гэдгийг би мэднэ.

Саул Алфрэдо Рохас дэ Лэон, Гватемал

Хэвлэх