Институт
5-р хичээлийн бэлтгэх материал: Мормоны Ном гарч ирсэн нь


“5-р хичээлийн бэлтгэх материал: Мормоны Ном гарч ирсэн нь,” Сэргээлтийн үндэс Багшийн материал (2019)

“5-р хичээлийн бэлтгэх материал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал

5-р хичээлийн бэлтгэх материал

Мормоны Ном гарч ирсэн нь

Иосеф, Оливер хоёр Мормоны Номыг орчуулж байгаа нь

Моронай нифайчуудын цэдгийг нуухынхаа өмнө “Бурханаас өгөгдсөнөөр бус аваас үүнийг гэрэлд авчрах хүчийг хэн ч агуулж чадах нь үгүй” (Мормон 8:15) хэмээн уг ном хожмын өдрүүдэд гарч ирэхийг зөгнөн хэлжээ. Яагаад Тэнгэрлэг Эцэг залуухан, боловсролгүй фермийн хөвгүүнийг сонгож, тухайн үеийн хамгийн нөлөө бүхий номуудын нэгийг орчуулуулж, хэвлүүлэх болсныг эргэцүүлэн бод.

1-р хэсэг

Иосеф Смит хэрхэн Бурханы хүчээр Мормоны Номыг гаргасан бэ?

Мормоны Номыг Бурханы хүчээр орчуулсан гэдгийг нотолсон хэд хэдэн гайхамшигт үйл явдал уг номыг гаргаж ирэх үйл явдлын хүрээнд тохиосон (Гэгээнтнүүд: Хожмын үеийн Есүс Христийн Сүмийн түүх, 1-р боть, Үнэний жишиг, 1815–1846 [2018], 21–30, 39–64-ийг үзнэ үү).

Тэнгэр элч Иосеф Смитэд үйлчилж, эртний нэгэн цэдгийн тухай ярьсан.

1823 оны 9-р сарын 21-ний орой тэнгэр элч Моронай Иосеф Смит дээр хүрч ирэн, Бурханд түүгээр хийлгэх ажил байна гэж хэлжээ (Иосеф Смит—Түүх 1:33-ыг үзнэ үү).

Шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Иосеф Смит–Түүх 1:34–35-ыг уншина уу.

Тэнгэр элч Моронай Иосеф Смитэд үзэгдсэн нь, Том Ловэлл

Иосеф Смит залуухан, боловсрол нимгэнтэй байсан ч номыг орчуулсан.

Тэнгэр элч Моронайг анх түүн дээр ирж, алтан ялтаснуудыг харуулах үед Иосеф Смит 17 настай байв. Түүнийг 18–21 настай байхад Моронай жил бүр түүн дээр ирэн, “заавар, ухаан” өгдөг байжээ (Иосеф Смит—Түүх 1:54). 21 настай байхад нь Иосефт ялтаснуудыг авч орчуулахыг зөвшөөрсөн юм. 22 настайдаа тэр ялтаснуудын нэг хэсгийг орчуулсан бөгөөд Мартин Харрис бичээчээр ажиллаж байв. (116 хуудаснаас бүрдсэн энэхүү гар бичмэлийг дараа нь алдсан ба дахин орчуулаагүй.) 23 насандаа Иосеф орчуулгынхаа үлдсэн хэсгийг хийж дуусгасан бөгөөд Оливер Каудери болон бусад хүн бичээчээр ажиллаж байжээ.

Бошиглогч Иосеф Смитийн эхнэр Эмма Смит: “[Тэр үед] Иосеф Смит … Мормоны Ном мэтийн ном байтугай ойлгомжтой, сайн найруулгатай захидал ч бичиж эсвэл хэлж бичүүлж чаддаггүй байсан. Энэ нь ямар ч хүний хувьд ер бусын гайхамшиг ба гайхалтай зүйл тохиолддог шиг уг үйл явдалд оролцсон, ялтаснуудыг орчуулж байхад байсан надад ч бас гайхалтай санагддаг. … Мормоны Ном бол бурханлаг чанартай гэдэгт би огтхон ч эргэлзэж байгаагүй” хэмээн тайлбарласан юм (“Last Testimony of Sister Emma,” The Saints’ Herald, Oct. 1, 1879, 290).

Иосеф Смит маш богино хугацаанд орчуулж дууссан юм.

“Иосеф Смит одоогийн хувилбар болох 531 хуудас номын орчуулгын ажлыг ойролцоогоор 65 өдөр эсвэл үүнээс ч бага хугацаанд дуусгасан. Тооцоолж үзвэл өдөрт найман хуудас орчуулж байсан байна. Та ямар нэгэн ном орчуулахдаа эсвэл Мормоны Номыг унших хуваариа төлөвлөхдөө энэ тухай бодож үзээрэй” (Russell M. Nelson, “A Treasured Testament,” Ensign, July 1993, 61–62).

Иосеф Смит ямар нэгэн тэмдэглэлгүйгээр, гар бичмэлийг эргэж харахгүйгээр орчуулсан байна.

Эмма орчуулгад тусалсан нь

Эмма 1879 онд нас барахынхаа өмнө өөрийн хүү Иосеф Смит III-т орчуулгын үйл явцыг ийн тайлбарлажээ.

[Би] Сүмийг бурханлаг удирдамжаар байгуулсан гэдэгт итгэдэг. Би үүнд бүрэн итгэдэг. …

[Иосефыг] [орчуулж байхад] унших гар бичмэл, ном байгаагүй. …

Хэрэв түүнд эдгээрийн аль нэг нь байсан бол тэдгээрийг надаас нуух боломжгүй байсан. …

Ялтаснууд ихэнхдээ миний хучиж бай гэж түүнд өгсөн ширээний жижиг маалинган бүтээлгээр бүтээхээс өөрөөр нууж хаах ямар ч зорилгогүй ширээн дээр ил байдаг байв. Би ялтаснуудыг ширээн дээр байхад нь хэлбэр, дүрсийг нь олж харахдаа яг л үүнийг мэдрэх шиг болсон. Эдгээр нь зузаан цаас мэт уян зөөлөн санагдаж, ирмэгийг эргүүлэхэд заримдаа номын ирмэгийг эргүүлэхэд гардаг шиг төмрийн [хяхнах] чимээ шажигнаж байв. …

Хэн ч тэнгэрлэг илэрхийлэлт авалгүйгээр гар бичмэлээс хэлж бичүүлж чадахгүйд миний сэтгэл хангалуун байдаг; түүний бичээчээр ажиллаж байхад чиний эцэг олон цагийн турш хэлж бичүүлдэг байсан; мөн хоолны дараа буцаж ирээд эсвэл түр завсарлага авсны дараа тэр дуусгасан газраасаа гар бичмэлийг харалгүйгээр эсвэл үүний өчүүхэн хэсгийг ч түүнд уншиж өгөлгүйгээр эхэлдэг байсан. Энэ нь түүний хувьд ер бусын үзэгдэл байдаг байв. Мэдлэгтэй хүн хүртэл үүнийг хийж чадахгүй байх байсан. Түүн шиг мэдлэг, боловсролгүй хүний хувьд энэ нь боломжгүй зүйл байлаа. (Emma Smith, in “Last Testimony of Sister Emma,” The Saints’ Herald, Oct. 1, 1879, 289–90)

Иосеф Смитэд орчуулахад нь туслах хэрэгсэл өгсөн байв.

Иосеф Мормоны Номыг ердийн аргаар орчуулаагүй. Тэр ялтаснуудын эх хэлийг мэдэхгүй байсан ба уг хэлнээс англи хэл рүү орчуулаагүй юм. Үүний оронд тэр тухайн бичвэрийг нэг хэлээс нөгөө рүү “Бурханы бэлэг ба хүчийн” (Сургаал ба Гэрээ 135:3) дагуу илчлэлтээр дамжуулан хэлж байжээ.

Иосеф Смит болон түүний бичээчид Мормоны Номыг орчуулахад ашигласан хоёр багажны тухай бичсэн. Мормоны Номд “хөрвүүлэгч” (Мозая 8:13) хэмээн нэрлэсэн нэг багажийг одоо хожмын үеийн гэгээнтнүүд “Урим ба Туммим” хэмээх нэрээр мэддэг (Иосеф Смит—Түүх 1:35). Оливер Каудери нь Иосеф “Урим ба Туммим”-аар харснаар “ялтсууд дээр сийлэгдсэн шинэчлэгдсэн египет бичгүүдийг англиар унших” чадвартай болж байсан талаар өгүүлсэн байдаг (“Мормоны Номын орчуулга,” Сайн мэдээний сэдвүүд, topics.ChurchofJesusChrist.org).

Сүүлд нь Иосеф Мормоны Номыг орчуулахдаа заримдаа өөр нэг хэрэгсэл ашиглаж байсан тухай өгүүлсэн. Тэр зэмсэг нь жижигхэн зууван хэлбэртэй чулуу бөгөөд үүнийг заримдаа “үзмэрч чулуу” гэж нэрлэдэг байв. Иосеф түүнийг алтан ялтаснуудыг авахаасаа хэдэн жилийн өмнө олсон байдаг. Эдгээр түүхэнд зааснаар, Иосеф хөрвүүлэгч эсвэл үзмэрч чулууг бүрх малгайнд хийгээд, гадны гэрлээс халхлахын тулд малгайгаа өмсдөг байсан ба энэ нь зэмсгэн дээр гарч ирсэн үгсийг илүү сайн харах боломжийг олгодог байжээ. (Book of Mormon Translation,” topics.ChurchofJesusChrist.org; мөн Richard E. Turley Jr., Robin S. Jensen, and Mark Ashurst-McGee, “Joseph the Seer,” Ensign, Oct. 2015, 51-ийг үзнэ үү.)

Мормоны Ном хэвлэгдээд, жил гаруй хугацаа өнгөрсний дараа нэгэн цуглаан дээр Иосефоос Мормоны Ном хэрхэн гарч ирсэн тухай зарим тодорхой мэдээлэл өгөхийг хүсжээ. Хурлын тэмдэглэлд тэр “Мормоны Номын үүслийн талаар бүх зүйлийг дэлхийд мэдүүлэх нь Бурханы зорилго байгаагүй” ба “эдгээр зүйлийг хэлэх нь түүнд шаардлагатай биш” гэж хэлсэн тухай бичсэн байдаг байна (“Minutes, Oct. 25–26, 1831,” in Minute Book 2, 13, josephsmithpapers.org).

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл А.Максвэлл ийнхүү тайлбарлажээ.

Мормоны Номын ихэнх уншигч энэ номын үүсэл болон орчуулгынх нь нарийн үйл явцыг илүү сайн мэдэхийг хүсдэг. … Мормоны Номын талаар бидний мэддэг зүйл бүрэн дүүрэн бус ч бидэнд хангалттай юм. …

… Бид энэ номыг хэрхэн орчуулсан тухай үйл явцад санаа зовохын оронд уг номд агуулагдаж буй зүйлсийг судлах ёстой учраас орчуулгын талаар дэлгэрэнгүй мэдээлэл бидэнд өгөгдөөгүй байж магадгүй. (Neal A. Maxwell, “By the Gift and Power of God,” Ensign, Jan. 1997, 39, 41)

Шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Яагаад бид уг номыг “хүлээн авсан үйл явцаас” илүү “номын агууламж”-д илүү анхаарах ёстой гэж та бодож байна вэ?

2-р хэсэг

Мормоны Номын гэрчүүдийн гэрчлэл нь уг номын үнэн болохыг нотолсон өөр ямар нотолгоог өгдөг вэ?

Иосеф гурван гэрчтэй хамт залбирч байгаа нь

Мормоны Номыг орчуулах явцад Иосеф Смит, Оливер Каудери хоёр Их Эзэн гурван тусгай гэрчид ялтаснуудыг харуулна гэдгийг мэджээ (Ифер 5:2–4-ийг үзнэ үү). Оливер, Давид Витмер, Мартин Харрис нар “мөнөөх онцгой гурван гэрч байхаар сүнсээр урамшуулагдсан хүслээр хөтлөгдөв” (Сургаал ба Гэрээ 17, удиртгал хэсэг).

1829 оны 6-р сард Оливер, Давид, Мартин нарт ялтаснуудыг гайхамшигтай арга замаар харуулжээ. Тэд “Бурханы тэнгэр элч тэнгэрээс доош бууж ирэн, мөн тэрээр авчирч мөн бидний нүдний өмнө тавьснаар, бид ялтсуудыг бас түүн дээрх сийлбэрүүдийг үзэж, басхүү харсан” хэмээн гэрчилсэн (“Гурван гэрчийн гэрчлэл,” Мормоны Ном).

Гурван гэрчийг тэнгэр элчтэй уулзсаны дараа Иосеф Смит Витмерийн гэрт эргэж ирээд, эцэг эхдээ: “Аав аа, ээж ээ, та нар намайг ямар аз жаргалтай байгааг мэдэхгүй байна. Их Эзэн надаас өөр гурван хүнд ялтаснуудыг үзүүлсэн. Тэдэнд гэрчилсэн тэнгэр элчийг тэд харсан мөн тэд намайг хүмүүсийг хууран мэхэлж явахгүйг өөрсдөө мэдсэн учир миний хэлсэн үнэнийг гэрчлэх боллоо. Үүрч явахад хэт хүнд байсан ачаанаасаа чөлөөлөгдсөн мэт санагдаж байна. Энэ нь миний бодгалийг баясгаж, би дэлхийд ганцаараа биш боллоо’ хэмээн дуу алдсан юм.” (“Lucy Mack Smith, History, 1845,” 153–154, josephsmithpapers.org)

Сүүлд Иосеф Смит ялтаснуудыг найман гэрчид нэмж үзүүлсэн. Тэд “бид өөрсдийн гараар [ялтсуудыг] гардаж барьсан бөлгөө; мөн түүнчлэн бид тэдгээрийн дээрх сийлбэрүүдийг харав, … мөн сайхь [Иосеф Смитэд] бидний ярьсан эдгээр ялтсууд байгаа гэдгийг лавтай мэднэ” (“Найман гэрчийн гэрчлэл,” Мормоны Ном) гэж мэдүүлжээ.

Иосеф Смиттэй санал зөрөлдсөний улмаас гурван гэрч Сүмийг орхин одсон ч ([Оливер] Каудери болон [Мартин] Харрис хоёр дараа нь эргэж ирсэн) тэд амьдралынхаа туршид гэрчлэлээ баталсаар байсан. Найман гэрч бүр ялтаснуудыг үзсэн гэрчлэлээ мөн адил баталж байсан ч зарим нь улмаар Сүмээс холдсон юм. Хэдийгээр Иосеф Смитэд болон Сүмд хандах хандлага нь өөрчлөгдсөн ч тэдний олон жилийн туршид хийсэн олон тооны мэдэгдэл нийлээд, Мормоны Номон дээр нийтлэн гаргасан тэдний мэдэгдэл үнэн болохыг хүчтэй гэрчилдэг билээ. (“Witnesses of the Book of Mormon,” Church History Topics, ChurchofJesusChrist.org)

шигтгээ зураг, тэмдэглэ

Төрсөн бодол санаагаа бичиж тэмдэглэх

Мормоны Ном үнэн зөв гэдгийг мэдэхэд тань тусалсан туршлагаа бичиж тэмдэглэ. Хэрэв та хүсвэл, хичээлийн үеэр гэрчлэлээ хуваалцах боломж танд олдоно.