2022
Амар амгалангийн сайн мэдээг номлох нь
2021 оны 5-р сар


“Амар амгалангийн сайн мэдээг номлох нь,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 5-р сар.

Бямба гаргийн өглөөний хуралдаан

Амар амгалангийн сайн мэдээг номлох нь

Хэсгүүд

Зураг
Мормоны Номоос хуваалцаж буйг харуулсан зурагт хуудас

PDF татаж авах

Сүүлийн Ерөнхий чуулганаас хойш, дэлхий даяар хүндрэл бэрхшээл тохиолдсоор байна. Дэлхийг хамарсан цар тахал бидний амьдралд нөлөөлсөн хэвээр байна. Харин одоо дэлхийд … дайн дэгдээд байна.

Ах, эгч нар аа, Есүс Христийн сайн мэдээ урьд өмнөхөөс ч илүү хэрэгтэй байна. … Би Их Эзэн Есүс Христэд хайртай бөгөөд Түүний сайн мэдээ бол амар амгаланд хүргэх цорын ганц найдвартай шийдэл гэдгийг гэрчилж байна. …

… Бурханыг сонсож, амьдралдаа Түүнийг ялуулах боломж олгох бүх хүнтэй бид Есүс Христийн хүч чадал, амар амгаланг хуваалцах ариун нандин үүрэгтэй.

Бурхантай гэрээ байгуулсан хүн бүр бусдыг халамжилж, тусламж хэрэгтэй хүмүүст үйлчлэх амлалт өгдөг. Бид Бурханд итгэх итгэлээ харуулж, “найдварын [маань]”1 Петр 3:15 талаар асуух хүн бүрд хариулахад ямагт бэлэн байж чадна. …

Өнөөдөр Их Эзэн зохистой, боломжтой залуу эрэгтэй бүрийг номлолд бэлдэж, үйлчлээсэй хэмээн хүссэн гэдгийг би шийдвэр төгс батлан хэлье. …

Номлолд үйлчлэх боломжтой залуу эгч та нарын хувьд номлол мөн адил хүчирхэг боловч үйлчлэх эсэхээ сонгож болох боломж юм. …

… Бид бас боломж бололцоо нь бүрдвэл ахмад хосуудыг үйлчлэхэд урьж байна. …

Бүх номлогч Аврагчийн тухай зааж, гэрчилдэг. Дэлхий дээрх сүнслэг харанхуй нэмэгдэх тусам Есүс Христийн гэрэл бүр илүү шаардлагатай болж байна. Хүн бүр Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний талаар мэдэж авах боломжийг хүртэх эрхтэй.

Хэвлэх