2022
Шуурганаар ч ажрахгүй
2021 оны 5-р сар


“Шуурганаар ч ажрахгүй,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 5-р сар.

Бямба гаргийн өглөөний хуралдаан

Шуурганаар ч ажрахгүй

Хэсгүүд

Зураг
Гэрэлт цамхгийн зурагт хуудас

PDF татаж авах

Өөртөө болон хайртай хүмүүстээ сэтгэл зовниж буй хүмүүс ирж буй шуурганаас хоргодох аюулгүй газрын талаарх Бурханы амлалтаас итгэл найдвар олж болно. …

Бенжамин хааны бошиглолын үгс өнөөгийн бидэнд ч хамаатай. …

Тэр өөрийн хүмүүсийг төдийгүй биднийг аюулгүй байдлын цорын ганц найдвартай хад болох Аврагч дээр сууриа тавихад урьсан билээ. Бид зөв, бурууг сонгох эрх чөлөөтэй бөгөөд сонголтынхоо үр дагавраас зайлсхийх боломжгүй гэдгийг тэрээр тодорхой хэлсэн. …

Бидний төрөлх чанар бяцхан хүүхэд мэт, Бурханд дуулгавартай, илүү хайраар дүүрэн болж өөрчлөгдөх учиртай. Ийн өөрчлөгдөх нь биднийг Ариун Сүнсээр дамжин ирдэг бэлгүүдийг хүлээн авахуйц зохистой болгодог. Сүнстэй нөхөрлөх нь биднийг тайвшруулж, удирдан чиглүүлж, хүчирхэгжүүлэх болно. …

Амьдралын шуурга дэгдэхэд та Есүс Христэд итгэх итгэлийнхээ хадан дээр зогсож байгаа учраас гуйвшгүй хэвээр байж чадна. Энэ итгэл таныг өдөр бүр наманчилж, гэрээгээ тууштай дагахад чиглүүлнэ. Ингэснээр та Түүнийг үргэлж санах болно. Мөн үзэн ядалт, ёсон бусын шуургыг та ажрахгүй туулж, итгэл найдварыг мэдрэх боломжтой. …

… Номхон даруу, хайраар дүүрэн хүүхэд адил байж, Түүний тусламжийг хүлээн ав. Түүний Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд санал болгосон гэрээнүүдийг байгуулж мөн сахигтун. Эдгээр нь таныг хүчирхэгжүүлэх болно. Аврагч Өөр дээр нь ирэх мөн Тэнгэрлэг Эцэгтээ гэртээ харих замд таарах шуургануудыг болон аюулгүй газруудыг мэддэг. Тэр замыг мэднэ. Есүс бол тэр Зам мөн.

Хэвлэх