2022
Хамгийн их хамаатай зүйлээ хий
2021 оны 5-р сар


“Хамгийн их хамаатай зүйлээ хий,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 5-р сар.

Эмэгтэйчүүдийн хуралдаан

Хамгийн их хамаатай зүйлээ хий

Хэсгүүд

Зураг
Жад шидэх тоглоомын хөлгийг харуулсан зурагт хуудас

PDF татаж авах

Есүс Христийн шавь байх гэдэг нь итгэж, найдахаас хамаагүй өргөн ойлголт юм. Энэ нь хичээл зүтгэл, үйлдэл, тууштай байдлыг шаарддаг. Энэ нь ямар нэг зүйл хийхийг шаарддаг. …

Бид ямар нэг зүйлийг хийхээр эсвэл юу ч байсан хийхээр үйлдэхийг хичээх үедээ өөрсдөөсөө “Юу нь хамгийн их хамаатай вэ?” гэж асууж болох юм. …

  • Олон нийтийн сүлжээн дэх нийтлэл маань хэр их “лайк” авах нь уу? Эсвэл Тэнгэрлэг Эцэг маань биднийг хэр их хайрлаж, үнэлдэг нь үү?

  • Хамгийн сүүлийн үеийн чиг хандлагын хувцас өмсөх нь үү? Эсвэл даруухан хувцаслаж, биедээ хүндэтгэл үзүүлэх нь үү?

  • Интернэтээс хариултаа хайх нь уу? Эсвэл Ариун Сүнсээр дамжуулан Бурханаас хариулт авах нь уу?

  • Илүү ихийг хүсэх нь үү? Эсвэл бидэнд өгсөн зүйлд сэтгэл хангалуун байх нь уу? …

… Есүс Христийн сайн мэдээ бол үйлдлийн мөн баяр баясгалангийн сайн мэдээ юм! Хамгийн их хамаатай зүйлийг хийх чадавхаа дутуу үнэлэхгүй байцгаая. Тэнгэрлэг өв маань бидэнд Хайрт Тэнгэрлэг Эцэгийнхээ биднийг хийж чадна гэж мэддэг тэрхүү бүх зүйлийг хийх зориг, итгэлийг өгдөг. …

… Энэ нь илүү ихийг хийх тухай ч биш юм. Энэ нь хамгийн их хамаатай зүйлээ хийх тухай юм. Энэ нь бид Христтэй илүү адил болохоор хичээх үедээ Түүний сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэх тухай юм. …

Бид амьдралаа Есүс Христэд төвлөрүүлснээр хамгийн их хамаатай зүйлээ хийхэд удирдагдах болно. Мөн сүнслэг хүч чадал, сэтгэл ханамж, баяр баяслаар адислагдах болно.

Хэвлэх