2022
Есүс Христийг дагах: Амар тайвныг тогтоогч байх нь
2021 оны 5-р сар


“Есүс Христийг дагах: Амар тайвныг тогтоогч байх нь,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 5-р сар.

Бямба гаргийн өглөөний хуралдаан

Есүс Христийг дагах: Амар тайвныг тогтоогч байх нь

Хэсгүүд

Зураг
Тэнгэрийн хаяанд байгаа уулсыг харуулсан зурагт хуудас

PDF татаж авах

Тэр цаг үед ч мөн одоо ч сөргөлдөөн бүхий дэлхийд хэрхэн амьдрахыг Их Эзэн заасан. “Амар тайвныг тогтоогсод ерөөлтэй еэ! Тэд Бурханы хөвгүүд гэж нэрлэгдэх болно”Матай 5:9 хэмээн Тэр тунхагласан. …

Амар тайвныг тогтоогч галт сумны галыг хэрхэн намжааж унтраадаг вэ? Ямар ч л байсан биднийг дорд үзэх нэгний өмнө айн мэгдэж л лав биш. Харин бид итгэлдээ бат зогсож, итгэдэг зүйлсээ үнэмшилтэйгээр хуваалцахдаа ямагт уур уцаар, хорсолгүй байх юм. …

Бидний хайрладаг үнэн рүү чиглэсэн галт сумны галыг бөхөөж, тайвшруулж, унтраах дотоод хүч чадлыг юу бидэнд өгдөг вэ? Энэ хүч Есүс Христэд болон Түүний үгэнд итгэх итгэлээр ирдэг. …

Аврагчийн заасан зүйлсийг бүх хүн хүндэтгээсэй хэмээн бид даруухнаар хүсдэг ч Их Эзэний бошиглогчдоороо дамжуулан хэлсэн үгс ихэвчлэн дэлхийн үзэл санаа, бодлоос зөрдөг. Үргэлж ийм байсаар ирсэн. …

Бидэнтэй адил итгэдэг эсэхээс үл хамааран бид бүх хөршөө сэтгэлээсээ хайрлаж, санаа тавьдаг. …

Амар тайвныг тогтоогчийн хувьд хариу барихаа тэвчиж, хүндэтгэлтэйгээр чимээгүй байх үе байдаг. …

Бүгд Аврагчийг хайрлан тушаалуудыг нь дагахдаа хөдөлшгүй бат зогсдоггүй нь сэтгэл өвтгөмөөр. …

Бид ч бас өөрсдийгөө нэг буландаа тусгаарлалгүйгээр сөргөлдөөнөөс холдож, бусдын амьдралыг адисалж чадна. …

Бид Түүнийг мөн бие биеэ хайрлах болтугай. Бид амар тайвныг тогтоогчид байж, “Бурханы хүүхдүүд” гэж дуудагдах болтугай.

Хэвлэх