2022
Гэвч бид тэднийг анхаарсан нь үгүй болой
2021 оны 5-р сар


“Гэвч бид тэднийг анхаарсан нь үгүй болой,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 5-р сар.

Бямба гаргийн өглөөний хуралдаан

Гэвч бид тэднийг анхаарсан нь үгүй болой (1 Нифай 8:33)

Хэсгүүд

Зураг
Хадан дээр ургасан ургамлыг харуулсан зурагт хуудас

PDF татаж авах

Анхаарах гэдэг үг нь хэн нэгнийг эсвэл ямар нэгэн зүйлийг анзаарах юм уу түүн рүү анхаарлаа хандуулах гэсэн утгыг илэрхийлдэг. …

“Амьд Бурханы Сүнсээр … махбодын [зүрхэн] самбарт” [2 Коринт 3:3] бичигдсэн Христийн сургаал нь унасан дэлхийн анхаарал сарниулах, дооглох, төөрөлдүүлэх олон зүйлийг “анхаарахгүй” орхих чадварыг нэмэгдүүлдэг. …

Гэрээний амлалтаа хайрлаж, үүгээр амьдрах нь Их Эзэнтэй гүн гүнзгий хувийн, сүнслэг хүчирхэг холбоог бий болгодог. …

Бурхан, Есүс Христ хоёртой хийсэн бидний гэрээт харилцаа холбоо нь “анхаарахгүй” байх чадавх, хүчийг бидэнд өгөх суваг юм. Бид төмөр бариулаас үргэлж тууштай зуурсаар байх үед энэ холбоо хүчирхэг болдог. …

Бурханы үгээс тууштай зуурах гэдэгт (1) сэргээгдсэн сайн мэдээний гэрээ, ёслолуудаар дамжуулан Аврагч мөн Түүний Эцэгтэй тогтоосон хувийн харилцаа холбоогоо санаж, хүндэтгэн, хүчирхэгжүүлэх; (2) Ариун судруудыг болон амьд бошиглогч, төлөөлөгчдийн сургаалыг илчлэгдсэн үнэний баттай эх сурвалж гэж үзэн чин сэтгэлээсээ, залбирч, тууштай ашиглах багтана. …

Урагшилцгаая. Тууштай зуурцгаая. Анхаарахгүй байцгаая.

Аврагчийн сэргээгдсэн сайн мэдээний гэрээ, ёслолуудад үнэнч байх нь Их Эзэний ажлыг урагшлуулж, Бурханы үг хэмээн Түүнээс тууштай зуурч мөн хортны ятгалгыг анхаарахгүй байх боломжийг бидэнд өгдөг гэдгийг би гэрчилж байна.

Хэвлэх