2022
Бурхантай байгуулсан гэрээ биднийг хүчирхэгжүүлж, хамгаалан, мөнхийн алдар сууд бэлддэг
2021 оны 5-р сар


“Бурхантай байгуулсан гэрээ биднийг хүчирхэгжүүлж, хамгаалан, мөнхийн алдар сууд бэлддэг,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 5-р сар.

Эмэгтэйчүүдийн хуралдаан

Бурхантай байгуулсан гэрээ биднийг хүчирхэгжүүлж, хамгаалан, мөнхийн алдар сууд бэлддэг

Хэсгүүд

Зураг
Хаданд авирагчийг харуулсан зурагт хуудас

PDF татаж авах

Та өндөр хавцлын ирмэг дээр өлмийгөөрөө зогсоод, доор харагдах гүн ангал руу нуруугаа харуулан зогсож байсан уу? Та олсоор доош буухдаа, аюулгүй хүргэх бат бөх олс, тоног төхөөрөмжөөр найдвартай сайн холбогдсон байсан ч ирмэг дээр зогсох үед өөрийн эрхгүй зүрх тань дэлсэн түгшдэг. Хавцлаас хойш доош алхан, агаарт савлан уруудахад хөдөлгөөнгүй бэхлэгдсэн зангуунд найдах шаардлагатай болно. Ингэж доош буухдаа, олс чангалах хүндээ бас итгэх шаардлагатай. …

Дайсны хад асган дээр унаж эрсдэхээс биднийг хамгаалдаг сүнслэг хэрэгслүүд бол Есүс Христийн талаарх бидний гэрчлэл мөн бидний байгуулдаг гэрээнүүд билээ. Эдгээр тусламж дэмжлэг биднийг аюулгүй газар луу хөтөлж аваачна гэдэгт найдаж болно. Хэзээд туслахад бэлэн байдаг бидний хамтрагч Аврагч Өөрийнх нь мутар хүрэхгүй газарт биднийг унагахгүй. …

Бидний мөнхийн өсөлт хөгжилд Бурхантай байгуулсан гэрээгээ сахихаас өөр чухал зүйл гэж үгүй. …

Бид Тэнгэрлэг Эцэгтэй гэрээ байгуулж, түүнийгээ сахихдаа Аврагчийн хүчинд тулгуурлах юм бол энэ амьдралдаа төсөөлж ч байгаагүй асар их аз жаргал, ирэх амьдралдаа алдар суут мөнх амьдралаар адислагдах болно гэдгийг би гэрчилж байна.

Хэвлэх