2022
Худгийн дэргэдэх сургамж
2021 оны 5-р сар


“Худгийн дэргэдэх сургамж,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 5-р сар.

Эмэгтэйчүүдийн хуралдаан

Худгийн дэргэдэх сургамж

Хэсгүүд

Зураг
Усны зэргэлдээ замыг харуулсан зурагт хуудас

PDF татаж авах

Би Түүний “амийн ус[ны]” [Иохан 4:10] худгаас үргэлжлүүлэн уух үедээ сурч мэдэж байгаа гурван сургамжаа та бүхэнтэй хуваалцмаар байна.

Нэгдүгээрт, бидний өнгөрсөн болон одоогийн нөхцөл байдал ирээдүйг маань тодорхойлохгүй. …

Худгийн дэргэдэх эмэгтэйн тухай бод. …

Тэр эмэгтэй Есүс бол Христ гэдгийг хотынхоо хүмүүст тунхагласан хүчирхэг гэрч болсон билээ. “Өнөөх эмэгтэйн гэрчилсэн үгээс болж тэр хотын самаричууд олноороо Есүст итгэжээ” [Иохан 4:39].

Тэр эмэгтэйн өнгөрсөн болон тухайн нөхцөл байдал ирээдүйг нь тодорхойлоогүй. Түүнтэй адил, биднээр энд хийлгүүлэхээр илгээсэн бүх зүйлийг гүйцэлдүүлэх боломжийг олгох хүч, эдгэрлийн төлөө бид өнөөдөр Аврагч руу хандахыг сонгож чадна.

Хоёрдугаарт, хүч бидэнд буй [Сургаал ба Гэрээ 58:28] …

Эгч нар аа, туйлын зөв шударга байдлыг тохиолгон авчрах хүч бидэнд бий! …

Гуравдугаарт, “агуу болох тэрхүү зүйл жижиг зүйлүүдээс гарч ирдэг” (Сургаал ба Гэрээ 64:33). …

Эгч нар аа, бид чимх давс, халбага хөрөнгө, гэрлийн цацрагийг өргөл болгосноор зүрх сэтгэлийг өөрчилж, амьдралыг адисалж чадна.

Аврагч бол биднийг Өөрийнх нь баяр баясгалан, хайраас амтлахад урьж буй бидний амьдралын давс гэдгийг би гэрчилж байна. Тэр амьдрал маань хүнд хэцүү болох үед бидэнд найдвар төрүүлдэг хөрөнгө бөгөөд Өөрийн харьцуулшгүй хүч, гэтэлгэгч хайраар бидний ачааг өргөж өгдөг Нэгэн билээ. Тэр бол гэр лүүгээ буцах бидний замыг гийгүүлэгч гэрэл юм.

Хэвлэх