2022
Христ гэмтсэнийг эдгээдэг
2021 оны 5-р сар


“Христ гэмтсэнийг эдгээдэг,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 5-р сар.

Ням гаргийн өглөөний хуралдаан

Христ гэмтсэнийг эдгээдэг

Хэсгүүд

Зураг
Нэгэн эрийг тэвэрч буй Есүс Христийг харуулсан зурагт хуудас

PDF татаж авах

Зургийг Марк Мэбри

Бидний Аврагч Есүс Христ биднийг хэдэн настай ч бай, амьдралынхаа хагарч гэмтсэн зүйлсийг амжилттай хайж эвлүүлэхэд хэрхэн тусалдаг талаар бид судруудаас мэдэж авах боломжтой. …

Аврагчийг ариун сүмд зааж байх үед бичээчид болон фарисайчууд Түүн дээр нэгэн эмэгтэйг авчирчээ. Бид тэр эмэгтэйн түүхийг бүгдийг нь бус, зөвхөн “завхайрч байгаад баригдсан” [Иохан 8:4] тухай л мэддэг. …

Бурханы энэхүү эрхэм охинд Христ “Би ч чамайг шийтгэхгүй. Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд” [Иохан 8:11] гэсэн хариу өгсөн. “Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд” гэдгийг өөрөөр, “урагш яв, тэгээд өөрчлөгд” гэж хэлж болно. Аврагч тэр эмэгтэйг наманчлахад урьж байсан. …

“Их Эзэн, бибээр өршөөх түүнийгээ би өршөөх болно, харин бүх хүмүүнийг уучлах нь та нараас шаардагдана” (Сургаал ба Гэрээ 64:10) гэж Тэрээр айлдаад, бусдыг уучлах нь бүгдэд хамаатай зарлиг хэмээжээ.

Заримдаа бид сүмийн хаалганы дэргэдэх суунги гуйлгачинтай адил тэвчээртэй эсвэл заримдаа тэвчээр алдан “Их Эзэнийг хүлээ[дэг]” [Исаиа 40:31]. …

Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх гэдэг нь зөвхөн Бурханд итгэх төдийгүй Түүний цаг хугацаанд найдах гэсэн утгатай. Учир нь Тэрээр бидэнд яг юу хэрэгтэй байгааг болон энэ нь бидэнд чухам хэзээ хэрэгтэй гэдгийг мэддэг. …

… Та нарын амьдрал дахь гэмтсэн юу ч бай Есүс Христийн эдгээх, гэтэлгэх, боломж олгох хүчнээс гадуур өнгөрөхгүй гэдгийг би гэрчилж байна.

Хэвлэх