2022
Номлолын үйлчлэл миний амьдралыг үүрд адисалсан
2021 оны 5-р сар


“Номлолын үйлчлэл миний амьдралыг үүрд адисалсан,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 5-р сар.

Бямба гаргийн өглөөний хуралдаан

Номлолын үйлчлэл миний амьдралыг үүрд адисалсан

Хэсгүүд

Зураг
номлогчдыг харуулсан зурагт хуудас

PDF татаж авах

Өнгөрсөн амьдралаа эргэцүүлэх үедээ би томоохон өөрчлөлтүүдийг авчирсан зарим туршлагыг олж харсан юм. Тухайлбал, залуу байхдаа Англид бүрэн цагийн номлогчоор үйлчилсэн минь миний амьдралыг адисалж, сүнслэг хувь заяаг минь тодорхойлсон. …

Номлолын үйлчлэл намайг илүү сайн нөхөр, сайн аав болж, бизнесийн амжилтад хүрэхэд бэлтгэсэн төдийгүй Их Эзэний Сүмд насан туршдаа үйлчлэхэд минь бэлтгэсэн юм. …

Их Эзэн таныг мэддэг. Та номлолдоо үйлчилж байхдаа Түүнийг илүү сайн таньж мэдэхэд туслах туршлагыг хуримтлуулах болно. …

Их Эзэн Есүс Христийн төлөөлөгчийн хувьд би залуу эрэгтэйчүүдийг болон номлолд үйлчлэх хүсэлтэй залуу эмэгтэйчүүдийг яг одооноос номлолд үйлчлэх тухай эцэг, эхтэйгээ ярилцаж эхлэхэд уриалж байна. Мөн та нарыг найз нөхөдтэйгөө номлолд үйлчлэх талаар ярилцахыг, хэрэв тэдний зарим нь үйлчлэх эсэхдээ итгэлгүй байвал бишоптойгоо ярилцахад урамшуулахыг урьж байна.

Та нар номлолд үйлчилнэ гэдгээ мөн энэ цагаас хойш зүрх сэтгэл, гар, оюунаа цэвэр, зохистой байлгахыг хичээх болно гэдгээ өөрсдөдөө төдийгүй Тэнгэрлэг Эцэгтээ амла. Би та бүхнийг Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний талаар баттай гэрчлэлтэй болоход урьж байна. …

Би залуу эрэгтэйчүүд, залуу эмэгтэйчүүд та бүхнийг мөн та нарын эцэг, эхчүүдийг хэрхэн номлолын үйлчлэл амьдралыг тань үүрд адислахыг харж, мэдээсэй хэмээн залбирч байна.

Хэвлэх