2022
Бидний Бурхантай харилцах харилцаа
2021 оны 5-р сар


“Бидний Бурхантай харилцах харилцаа,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 5-р сар.

Ням гаргийн өглөөний хуралдаан

Бидний Бурхантай харилцах харилцаа

Хэсгүүд

Зураг
Залбирч буй хүний гарыг харуулсан зурагт хуудас

PDF татаж авах

Бид Бурханы төлөвлөгөөг эхлээд (1) хүссэн адислалаа сонгоод, дараа нь (2) шаардлагатай сайн үйлсийн нийлбэр дүнг оруулан, эцэст нь (3) захиалгыг нэн даруй хүргэдэг автомат машин гэж бодож болохгүй. …

Бидний наманчлал, дуулгавартай байдал, золиос, сайн үйлс бүхэн чухал үүрэгтэй. Бид “сайн үйлээр үргэлж дүүрэн” [Ифер 12:4] хэмээн Иферийн тодорхойлсон хүмүүсийн дунд байхыг хүсдэг ч энэ бүхэн селестиел дансны дэвтэрт тэмдэглэгдсэн шиг нийтлэг тохиох нь үгүй. Эдгээр нь биднийг Бурханы ажилд оролцуулж мөн эгэл хүнээс гэгээнтэн болох өөрчлөлтөд маань Түүнтэй нэгдэх хэрэгсэл болдог учраас чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэнгэрлэг Эцэг бидэнд Өөрийгөө болон Өөрийн Хүүг санал болгодог бөгөөд бидний Гэтэлгэгч Есүс Христийн ач ивээл, зуучлалаар дамжуулан Өөрсөдтэй нь ойр байхыг мөн байнгын харилцаа холбоог санал болгодог.

… Эцэг маань бид бүгдийг хувийн хэрэгцээнд маань нийцсэн, эцэст нь Түүнтэй хамт аз жаргалтай байлгах төлөвлөгөөндөө тохируулан бүтээсэн алхмууд бүхий гэрээнийхээ замаар хөтлөн чиглүүлэхэд бэлэн байдаг. …

Гэвч энэ зам бидний хэнд ч амар хялбар байдаггүй. Үүнийг хялбар болгохын тулд ихээхэн цэвэршүүлэлт хэрэгтэй. …

Тиймээс, энэ цэвэршүүлэгчийн гал дунд Бурханд уурлахын оронд Түүнд ойрт. Хүүгийн нэрээр Эцэгийг дууд. Өдөр бүр Тэдэнтэй хамт Сүнсэнд алх. Цаг хугацаа өнгөрөх тутам Өөрсдийн үнэн мөн чанарыг танд гэрчлэх боломжийг Тэдэнд олго. Тэднийг үнэхээр танихаар мөн өөрийгөө мэдэхээр ирэгтүн. Бурхан ялах болтугай.

Хэвлэх